Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим засгийн газрын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр ажиллаж байна

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүд засгийн газрын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр Вашингтонд цуглалаа. Тус танхим 53 хоног завсарласны дараа чуулж, 42 өдрийн турш зогссон байгаа засгийн газрынхаа үйл ажиллагааг сэргээх хуулийн төсөл дээр санал хураах гэж байна.

Өнгөрсөн сараас хойш АНУ-ын засгийн газар төсөвгүйн улмаас нэн шаардлагатай бус үйл ажиллагаануудыг зогсоосон. Засгийн газрын тэг зогсолтод хамгийн хүчтэй өртөөд буй салбар бол агаарын тээвэр. Зөвхөн мягмар гарагт /2025.11.11/ л гэхэд АНУ-д 1,200 нислэг цуцлагдсан байна. Нислэгүүд цуцлагдаж байгаа учир Вашингтон руу явж буй хууль тогтоогчид машин, мотоцикл гэх мэт өөр тээврийн хэрэгслээр Конгресс руу явах болжээ. Тухайлбал Бүгд найрамдах намын Рик Крауфорд, Трент Келли нар Конгрессын байр руу машинтай явж байна гэсэн юм. Харин Деррик Ван Орден Висконсин мужаас Вашингтон руу 16 цагийн турш мотоциклтэй явна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button