Улс төрийн мэдээ

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ярилцлага зохион байгуулжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлсэн 24 нэр дэвшигч тус бүртэй Ажлын хэсэг ярилцлага хийж, Хууль зүйн байнгын хорооны тогтоолыг хэрэгжүүлжээ.

Ажлын хэсгийн ярилцлага нь нэр дэвшигчийг тухайн албан тушаалд тэнцэх хангалттай мэдлэг, ёс зүй, ур чадвар, туршлагатай гэдгээ танилцуулах болон өөрийнх нь эсрэг аливаа сөрөг мэдээлэл байвал түүний талаар үнэн зөв мэдээлэл өгөх боломж олгодог байна.

Ташрамд дурдахад ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг ахалж, гишүүдэд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн Ажлын албаны Хуулийн бодлогын хэлтсийн ахлах зөвлөх Г.Оргилболд, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Х.Номингэрэл, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн М.Мөнхбат, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн,  Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, “Шихихутуг” их сургуулийн эрдэмтэн Нарийн бичгийн дарга Б.Нармандах нар ажиллаж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button