УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын Их хурлын өмнөх зодоонууд хийгээд дараах өрнөлүүд

Маргааш /2025.11.15/ МАН-ын Их хуралтай өдөр.

Тиймээс МАН-ын улстөрийн цаг хугацааг Их хурлын ӨМНӨ ба ДАРАА гэж хуваан харж болохоор байна. МАН-ын Их хурлын өмнөх хоёр сарын хугацаанд талцал хуваагдал, хэрүүл зодоон, буцалсан их өширхөл өрнөлөө. МАН-ын зодоон улсын зовлон болтлоо томорсон. Идээ бээрээ шахалцаад бараг дуусаж байна. Тиймээс Их хурлын дараа хэрхэх вэ гэдэг асуулт олон.

Их хурлын өмнө,

  • 2025.09.24 Б.Энхбаяр хэвлэл яриа өгч, Бага хурлынхаа өмнө намынхныхаа талаар "бүүм" тэслэв.
  • 2025.09.27 МАН-ын Бага хурал болж, Д.Амарбаясгалан Г.Занданшатарыг ялав.
  • Энэ сунгаанаар МАН-ын бүлэг 30 ба 38 гэж хоёр хуваагдав.
  • 2025.10.01 Б.Энхбаяр намаасаа хөөгдөж, 2025.10.25-нд ХЗДХ-ийн сайдаар суув.
  • 2025.10.17-нд Д.Амарбаясгаланг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлөв.
  • 2025.10.22 ҮХЦ-ийн шийдвэр Засгийн газрын талд гарч, хэд хоногийн дараа Ерөнхийлөгч ч хоригоо татав.
  • 2025.10.29 МАН-ын Удирдах зөвлөлөөс 16 хүнтэй эвлэрлийн ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгуулав.
  • 2025.11.11 Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргын өрсөлдөөнөөс түрүүлээд гарлаа. Хамгийн эхнийх нь, 2255 хүнтэй заалнаас дэмжлэг авахгүй гэдэг айдас. Удаах нь, Ерөнхийлөгчид нэр дэвших амбицаа хадгалах.
  • 2025.11.12 Д.Амарбаясгалан өрсөлдөөнөөс нэрээ татав. Хууль хяналтын байгууллагыг дуудсан цагт нь очиж, шалгуулах ажил нэн тэргүүнийх болчихов.

Их хурлаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг зүтгүүлж, намын даргаар гаргаад ирнэ гэдэг хувилбар хүчтэй яригдаж байв. Гэнэт нэрээ татсанаар гуравдагч хүний нэр хэн бэ гэдэг асуулт гарч ирсэн. Шатрын өрөг таамаглашгүйгээр өөрчлөгдөж Ж.Энхбаяр, Н.Учрал гэсэн нэрс тодорсон. Ж.Энхбаяр энэ хугацаанд Ерөнхий сайдаар ч, МАН-ын даргаар ч нэрлэгдсээр ирэв, гэвчиг яг сүүлийн хувилбар бас ухарчихлаа. Өдгөө Тэргүүн Шадар сайд Н.Учралын нэр ганцаараа үлдэв.

Их хурлын дараа,

МАН-ын Их хурлаас хоёр асуудал тодорхой болно.

  • УИХ-ын даргаар намын дарга болсон хүн суух эсэх асуудал.
  • Ерөнхийлөгчийн сонгуулийн дүр зураг.

Ерөнхийлөгчийн түвшинд ярьснаар бол намын даргаар залуу хувилбар буюу Н.Учрал дээр эцэслэн тогтох чигтэй байна. Н.Учралын төрийн гурван өндөрлөг болох мөрөөдлийг стратегич түвшнээс У.Хүрэлсүх хэрхэн удирдах вэ гэдэг нь өнөө маргаашгүй тодорхой харагдана. Цаашлаад Их хурлын 2255 төлөөлөгч Ерөнхийлөгчийн сонголтыг хэрхэн таашаах нь сонин хэвээр.

Заалнаас Г.Тэмүүлэн нэрээ дэвшүүлээд Н.Учралтай үзчихгүй бол нэгэн зэрэг гараа өргөж батлаад шуударчихаж магадгүй. Хэн нэгэн зоригтон гарч ирэхгүй бол өрсөлдөөнгүй, мөлгөр хурал болно гэсэн үг. Намын дарга болсон хүнээ УИХ-ын даргад суулгах агуулга улстөрийн хүрээнд яригдаж буй.

Харин Их хурлын дараа Ерөнхийлөгчид хэн үзэх вэ гэдэг асуудал. Үндсэндээ намын даргаас ухарч үлдсэн хүмүүс энэ суудал руу зүтгэх амбицтай. Одоогийн байдлаарх МАН-ын тохироогоор бол 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Г.Занданшатар эсвэл Б.Энхбаяр хоёрын аль нэг нь нэр дэвших хувилбар яригдсан. Харин Г.Занданшатар үе дотроосоо С.Бямбацогт, Ж.Энхбаяр нараас илүүтэйгээр Ерөнхийлөгчид нэр дэвших амбицаа хүчтэй хадгалахад ихээхэн анхаарч буй.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАН -ыхан их хур�##�ын дараа ЗГ -аа шинээр эмхлэн байгуулах...АБ -ын т�##�тай сайн тохирч засгаа байгуулахгүй бол 26.01 сард годройтоод Занданшатар бүүр улс төрийн үхдэл болно. Өөр нэг хувилбар нь АН -ыг царайчлах. Учр�##� хэрвээ УИХ-ын дарга болуул шинэ зодоон эхэлнэ

Зочин
Зочин

Тэмүүлэн намын дарга болох ёстой

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэмүүлэнгийн эцэг төрийн том хулгайч !
Учр�##�ын эцэг хөөрхөн з�##�ьжин буриад !

Холбоотой мэдээ

Back to top button