Спорт
Жюү жицүгийн ДАШТ-ээс Б.Наранхишиг хүрэл медаль хүртлээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо жюү жицүгийн наадам болж буй билээ.
Тэмцээний эхний өдөр цагаан болон цэнхэр бүсийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болоход манай улсаас цэнхэр бүсийн ангилалд А.Цагаанбилэг алт, мастер буюу ахмадын ангилалд М.Бямбадорж, Ц.Баасанхүү нар алт, Б.Хүдэрчулуу хүрэл медаль хүртсэн юм.
Тэгвэл 21 хүртэлх насны залуучуудын ДАШТ-д оролцсон манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдсөн Б.Наранхишиг хүрэл медаль хүртэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.