Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин Новороссийск боомтод цохилт өгч, дэлхийн нефтийн нийлүүлэлт 2 хувиар буурчээ

Хар тэнгист байрладаг ОХУ-ын Новороссийск боомтод Украины зэвсэгт хүчин баасан гарагт /2025.11.14/ цохилт өгсөн юм. Үүний улмаас тус боомт газрын тосны экспортоо түр зуур зогсоосон нь дэлхийн нийлүүлэтлийг 2 хувиар бууруулжээ.

Зунаас хойш Украины арми ОХУ-ын эрчим хүчний экспортын дэд бүтцэд цохилт өгөх болсон. Нэгэн цагт цохилтуудын улмаас ОХУ-ын газрын тос боловсруулах хүчин чадал 20 орчим хувиар буурсан юм. Тэгвэл баасан гарагийн цохилт нь ОХУ-ын газрын тос экспортолдог дэд бүтцэд гарсан хамгийн том халдлагуудын нэг боллоо.

Цохилтын дараа нийлүүлэлт буурна гэх айдсын улмаас дэлхий даяар газрын тосны үнэ 2 хувиар өссөн байна. ОХУ-ын албан тушаалтнууд мэдэгдэхдээ халдлагын улмаас Новороссийск дээр байрлаж байсан хөлөг онгоц, ойролцоох орон сууцны барилгад гэмтэл учирсан гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button