Зеленский Украины эрчим хүчний салбарт цэвэрлэгээ явуулахаа амлав
Украины эрчим хүчний салбарт 100 сая ам.долларын авлигын хэрэг гарсан нь дуулиан дэгдээгээд буй. Ерөнхийлөгч Владимир Зеленскийн ойрын хүн тус хэрэгт холбогдож, ОХУ эрчим хүчний дэд бүтцэд эрчимтэй цохилт өгч буй эгзэгтэй мөчид ийм хэрэг ил болсон учир олны бухимдал их хүрч байгаа юм.
Тэгвэл Зеленский амралтын өдрүүдэд мэдэгдэл хийхдээ Украины эрчим хүчний салбарт цэвэрлэгээ явуулна хэмээсэн байна. Мөн тэрбээр эрчим хүчний гол компаниудад шинэчлэл явуулж, авлигын хэргийн цөмд буй Энергоатомын удирдлагыг бүрэн өөрчлөхөө зарлажээ. Зелескийн хэлэхдээ “Засгийн газрын албан тушаалтнууд хууль сахиулах болон авлигатай тэмцэх байгууллагуудтай тогтмол харилцаа холбоо тогтоохыг даалгасан” гэсэн байна.
Ням гарагт /2025.11.16/ Зеленский нэмж мэдэгдэл хийхдээ Үндэсний эрчим хүч нийтийн аж ахуйн зохицуулах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хуулийн төслийг парламент яаралтай өргөн барихыг даалгавар болгожээ. Мөн тэрбээр эрчим хүчний бусад албан байгууллагуудын удирдлагыг солихоо амласан юм.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.