Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын эдийн засаг гуравдугаар улиралд бараг өссөнгүй

ОХУ-ын эдийн засаг 2023 болон 2024 онд барууны орнуудаас сайн өсөлт үзүүлж байсан. Тэгвэл одоо төсвөөс дайнд зарцуулж буй мөнгөний хэмжээ ихсэж, барууны орнуудын тавьсан хориг дарамтаа үзүүлж эхлэх боллоо. Үүний улмаас ОХУ-ын эдийн засаг энэ жилийн гуравдугаар улиралд бараг өсөлт үзүүлээгүй байна.

Тодруулбал ОХУ-ын ДНБ 2024 оны гуравдугаар улиралтай харьцуулахад 2025 онд 100.6 хувь байсан аж. Буюу өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 0.6 хувиар өсжээ.

Украины дайны эхний хоёр жил батлан хамгаалахын салбарт зарцуулж буй томоохон төсөв ОХУ-ын эдийн засгийг өргөсөн. Гэвч энэ төсвийн нэмэгдлийн улмаас инфляц өсөж энэ нь эдийн засагт дарамт болж буй. Инфляцын улмаас ОХУ-ын төв банк бодлогын хүүгээ өндөр түвшинд барьж буй. Энэ нь иргэний салбарын компаниуд зээл авах өртгийн нэмж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа юм. 

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button