Трамп өөрийнх нь бодлогын үр шимийг хүртэж буй компаниудын бондыг худалдан авчээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп наймдугаар сараас хойш 82 сая ам.доллароор корпорациболон хот, муж, дүүргүүдийн бонд худалдан авсан байна. Олон нийтэд зарласан санхүүгийн мэдээллээс харвал тэр өөрийнх нь бодлогуудын үр шимийг хүртэж буй салбарууд дахь компаниудын бондыг худалдаж авчээ.
Тодруулбал АНУ-ын Засгийн газрын ёс зүйн алба мэдээлснээр Трамп наймдугаар сарын 28-наас аравдугаар сарын 2-ны хооронд 175 гаруй санхүүгийн гүйлгээ хийсэн байна. Тус санхүүгийн мэдээлэл гүйлгээ бүрийн дүнг ил тод гаргадаггүй юм. Ийм учир тэр хамгийн багадаа 82 сая ам.доллар, дээд талдаа 337 сая ам.долларын бонд худалдан авсан байх магадлалтай.
Трамп “Broadcom”, “Qualcomm” зэрэг микрочип үйлдвэрлэгч компаниудын бондыг худалдаж авсан байна. Түүний захиргаа микрочипийн салбарын хяналт зохицуулалтыг бууруулсан билээ. Мөн тэрбээр “Meta Platforms”, “Home Depot”, “Goldman Sachs” гэх мэт технологи, жижиглэн худалдаа, банкны салбарын аваргуудын бондыг авсан байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.