119 жилийн өмнөх энэ өдөр их зохиолч Д.Нацагдорж мэндэлж байжээ

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 119 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрбээр одоогоос 119 жилийн өмнө буюу 1906 оны энэ өдөр мэндэлж байжээ. Д.Нацагдорж Төв аймгийн Баяндэлгэр сумын "Гүн галуутай" хэмээх газар тайж Дашдоржийн гэрт мэндэлсэн байдаг.
Д.Нацагдорж нь шинэ үеийн утга зохиол, урлаг, соёлын олон чиглэлд анхдагч нь болсон. Түүнчлэн яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолоороо дэлхийд үнэлэгдсэн зохиолч юм.
1930-аад оноос эхлэн “Нацагдорж судлал” хэмээх судалгааны салбар бий болж, өнөөдрийг хүртэл дэлхийн олон оронд түүний амьдрал, бүтээлийг судлах ажил өргөжин тэлсээр байгаа аж. Одоогоор Д.Нацагдоржийн тухай 6000 гаруй судалгааны бүтээл бүртгэгдээд байна. Энэ тоо цаашид ч өсөх төлөвтэй байгаа юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.