Гадаад мэдээДЭЛХИЙ

Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт /2025.11.14/ Украины цохилтод өртөж үйл ажиллагаагаа зогсоосон. Тус цохилтын улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт 2 хувиар буурсан юм. Мөн газрын тосны нийлүүлэлт буурна гэх айдсын улмаас үнэ нь 2 орчим хувиар нэмэгдээд байсан.

Тэгвэл Новороссийск боомт ням гарагт /2025.11.16/ газрын тос ачилтаа эхлүүлжээ. “LSEG” фирмийн тоо баримтаас харвал Арлан болон Родон нэртэй хоёр танкер боомт дээр зогсож, газрын тос ачилт хийсэн байна. Новороссийск нь Хар тэнгисийн эрэг дээрх ОХУ-ын хамгийн том боомт юм. Тус боомт өдөрт 2.2 сая баррель газрын тос экспортолдог. Новороссийск нь ОХУ-ын боловсруулаагүй газрын тосны экспортын тавны нэгийг хийдэг чухал ач холбогдолтой боомт. Хэрвэ эүйл ажиллагаа нь илүү удаан хугацаанд зогссон бол Сибирь дэх газрын тосны худгуудыг түр хугацаанд хаахад хүрэх байсан билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button