Нийгэм мэдээ

"Битүүн"-д амардаг байх хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Цагаан сарын шинийн нэгний өмнөх өдөр буюу "Битүүн"-д амардаг болох хуулийн төсөл санаачилжээ.

Тодруулбал, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дараах байдлаар өөрчлөлт оруулахаар тусгасан байна.

1 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт дараах нэмэлт оруулсугай.

1/ “4.1.3.Цагаан сар:” гэсний дараа “битүүн” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд дараах тайлбар нэмсүгэй.

1/ Тайлбар: Энэ зүйлийн 4.1.3-т заасан “битүүн” гэдэгт билгийн тооллын өвлийн адаг сарын сүүлийн өдөр эсхүл хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнөх өдөр хамаарна. 3 дугаар зүйл. Энэ хуулийг 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Өмнө жил "Цагаан сараар амрах хоногууд цөөн байна. Хол замд, хөдөө явах шаардлага гардаг онцлогтой учир эрсдэл дагуулж байна" зэргээр иргэд шүүмжлэлтэй хандаж, долоо хоног болгож сунгасан. Хэрэв энэ хуулийн төсөл дэмжигдвэл Цагаан сарын амралтын өдөр дээр нэг хоног нэмэгдэнэ гэсэн үг.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цагаан сарын амралтын хоногийг 7 хоног болгож сунгаагүй. ЗГ болон сайд Энх-Амгалан "....Хувийн хэвшилд зөвлөсөгүй" гэсэн байдлаар бөөрөнхий, олон утгатай тогтоол гаргасан нь маш их үл ойлголцол үүсгэсэн. Үүнээс шалтгаалаад хувийн хэвшлийхэн тогтоолын дагуу амарсан ч цалингаа авч чадахгүй байдалд хүрсэн. Ийм тэнэг тогтоол битгий гаргаач ээ. Бүх хүнд ойлгомжтой, төрийн-хувийн хэвшлийн гэж ялгахгүйгээр хуульчлах хэрэгтэй.

зочин
зочин

өөр хийх ажил алга уу, 7 хоног амрахаар болоо биз дээ

Зочин
Зочин

амрах хугацаа монголд ихэдсэн гэхээс багадаагүй

Зочин
Зочин

Yasan amrah durtai humuus ve

Зочин
Зочин

Ухаантай юм аа...

Zochin
Zochin

Манай уламжлалт ёс зөв шүү

Иргэн
Иргэн

Шинийн нэгний өглөө нар харснаараа Монголчууд цэнгэлийн манлай, хөгжилийн хөтөч, Гаригийнхаа гайхуулсан соёлтой хүмүүс болхоор боллоо болдоггүй харин ч бүр долоон дор болж байна аа!!! Гэхдээ Монголчуудын уруудан доройтход нар хамаагүй гэдгийг Монголчууд ойлгох түвшинд хөгжиж өгөхгүй байгаад л гутамшигтай гунигтай бн даа!!! Үнэхээрийн мунхаг харанхуй харчуутай үндэстэн бол Монгол улс болжээ!!!

Сугалаа
Сугалаа

Амралт нь ихдээд байна.Яасан амарч дуусдаггүй улс вэ.

ЗочинБат
ЗочинБат

Битүүнд сайхан идээ таваг, ууц шүүсээ засаад, бөхөө үзээд амрах нь зөв. Сайн байна, зөв санал, дэмжиж байна, баяр хүргэе!

Холбоотой мэдээ

Back to top button