ЭДИЙН ЗАСАГ

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өнгөрсөн оныхоос 824 тэрбумаар нэмэгдэж 1.6 их наядад хүрчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого тусламжийн хэмжээ 2025 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 25 их наяд төгрөг болж, оны өмнөх үеэс 434.1 тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 23.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 587.1 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Нийт зарлага болон эргэн төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний 10 сард 24.9 их наяд төгрөгт хүрч тэнцвэржүүлсэн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.

This image has an empty alt attribute; its file name is image-1.png

2024 онд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр 29.6 их наяд төгрөг хүрч байсан бөгөөд энэ нь 2023 оноос 27 хувиар өссөн үзүүлэлт байсан юм. Харин тухайн жилийн нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ нь 30.4 их наяд төгрөг буюу төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 776.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан билээ.

Энэ нь өнгөрсөн жилийн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлээс даруй 824 тэрбумаар нэмэгдсэн гэсэн үг юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button