Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Ерөнхий сайд асан Касьяновыг террористуудын жагсаалтад оруулжээ

ОХУ-ын санхүүгийн хяналтын Росфинмониторинг агентлаг Ерөнхий сайд асан Михаил Касьянов, алдартай эдийн засагч Сергей Гуриев нарыг экстремист болон террористуудын жагсаалтад нэмсэн байна. Росфинмониторингийн сайтаас харвал тэрхүү жагсаалтад 19,131 хүн, 823 байгууллага байгаа юм.

Украины дайн эхэлснээс хойш экстремист болон террористуудын жагсаалт огцом уртассан. Тэрхүү жагсаалт дээр байгаа хүмүүс болон байгууллагын банкны дансыг Росфинмониторинг агентлаг царцаах эрх мэдэлтэй юм.

Ерөнхийлөгч Владимир Путиний эхний дөрвөн жилийн хугацаанд Касьянов ОХУ-ын ерөнхий сайдаар ажиллаж байсан. Путин хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдохоос хэдэн долоо хоногийн өмнө буюу 2004 оны хоёрдугаар сард Касьянов огцорсон. Ажлаа хүлээлгэн өгснийхөө дараа тэр Кремлийн эсрэг тэмцэж эхэлжээ. 2022 онд Украины дайн эхэлсний дараа тэр ОХУ-аас гарч, Кремлийг шүүмжилсэн байна. ОХУ-ын засгийн газар 2023 оны арваннэгдүгээр сард түүнийг гаднын агентын жагсаалтад оруулжээ.

Гуриел бол Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны ахлах эдийн засагч асан юм. Тэрбээр одоо Лондоны Бизнесийн сургуулийн захирлаар ажиллаж байгаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button