Татварын орлого 21.4 их наяд буюу 2024 оноос 895.5 тэрбумаар буурчээ

Татварын нийт орлого 2025 оны эхний 10 сарын байдлаар 21.4 их наяд төгрөг буюу өмнөх оны мөн үеийнхээс 895.5 тэрбум төгрөгөөр буурахад орлогын албан татварын орлого 452.2 тэрбум төгрөг, АМНАТ 1.4 их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Харин нийгмийн даатгалын орлого 686.2 тэрбум төгрөг, хөрөнгийн албан татвар 122.7 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 183.5 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 60.1 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.
Оны эхний 10 сард татварын нийт орлогын 32 хувийг орлогын албан татвар, 22.6 хувийг НӨАТ-ын орлого, 20.8 хувийг НДШ-ийн орлого, 7.2 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 3.9 хувийг онцгой албан татварын орлого, 13.6 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна. Орлогын албан татварын 66.2 хувийг ААНОАТ, 33.8 хувийг ХХОАТ-ын орлого тус тус бүрдүүлж буй юм.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.