УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АҮЭБЯ: Шатахууны нийлүүлэлт тасалдалгүй явагдаж байгаа тул нөөц хангалттай

Өчигдөр /2025.11.17/ орой нийслэлийн зарим шатахуун түгээх станцуудад оочер дараалал үүссэн. Шатахууны нөөц, нийлүүлэлтийн асуудлаар АҮЭБЯ-наас мэдээлэл өглөө.

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр дараах мэдээлэл өглөө.

ОХУ-ын Роснефть компаниас 2025 оны 11 дүгээр сард 57.8 мянган тонн Аи-92 автобензин, 1.6 мянган тонн Аи-95 автобензин, 75.8 мянган тонн дизель түлш, Газпромнефть компаниас 5 мянган тонн Аи-92 автобензин, 10 мянган тонн дизель түлш, Нефтьхимисервис компаниас 20 мянган тонн дизель түлш, БНХАУ-ын Петрочайна интернэшнл компаниас 6.5 мянган тонн Аи-92 автобензин, 10 мянган тонн дизель түлш  худалдан авахаар тус тус захиалсан.

2025 оны 11 дүгээр сарын 01-нээс 18-ны өдрүүдэд:

  • Сүхбаатар боомтоор 672 вагон буюу 40346 тонн Аи-92 автобензин, 996 вагон буюу 61911 тонн дизель түлш, Аи-95 автобензин 22 вагон буюу 1289 тонн,
  • Эрээнцав боомтоор 2000 тонн Аи-92 автобензин,  3200 тонн дизель түлш,
  • Цагааннуур боомтоор Аи-92 автобензин 366 тонн, 2400 тонн дизель түлш,
  • Боршоо боомтоор 171 тонн дизель түлш,
  • Замын-Үүд боомтоор 2500 тонн Аи-92 автобензин, 2500 тонн дизель түлш тус тус орж ирээд байна.

2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр

  • Сүхбаатар боомтоор цагийн байдлаар Сүхбаатар боомтоор 23 вагон Аи-92 автобензин, 7 вагон Аи-95 автобензин, 10 вагон дизель түлш орж ирсэн ба УБТЗ-ын мэдээгээр улсын хэмжээнд 256 вагон байгаагаас дизель түлш 104 вагон, Аи-92 автобензин 122 вагон, Аи-95 автобензин 7 вагон, ТС-1 онгоцны түлш 2 вагон, Шатдаг хий 21 вагон тус тус байна. Буух өртөөд буюу Толгойт өртөөнд 36 вагон, Аршаант өртөөнд 13 вагон, Сайншанд өртөөнд 8 вагон, Эрдэнэт өрөөнд 4 вагон, Дархан өртөөнд 17 вагон, Чойр өртөөнд 10 вагон буюу нийт 88 вагон Аи-92 автобензин тус тус байгаа ба буух өртөөдийг чиглэн 34 вагон Аи-92 автобензин замд явж байна.

ОХУ-ын Роснефть компанийн Ангарскийн боловсруулах үйлдвэрээс 2025 оны 11 дүгээр сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд 105 вагон буюу 6,300 тонн Аи-92 автобензин, 8 вагон буюу 480 тонн Аи-95 автобензиний ачилт хийгдэж ОХУ-д замд явж байна" гэлээ.

Мөн АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Jochin
Jochin

Zohoimol zarim gazran shuljee bhgui geed noot ogohgui zardag

Back to top button