СПОРТ

Ш.Даваадорж тэмцээний зардлаа бүрдүүлэхийн тулд медалиудаа зарна

Дэлхийд эх орныхоо нэрийг дуурсган, “Монгол Майкл Фелпс” гэгдэн алдаршиж яваа Баянгол дүүргийн тамирчин Шагдарсүрэнгийн Даваадорж тэмцээнийхээ зардлыг бүрдүүлэхийн тулд медалиудаа зарахаар болжээ.

Өвлийн болон мөстэй усанд сэлэлтээр хичээллэдэг Монголын цорын ганц тамирчин, 50 настай тэрбээр ахмадын ДАШТ, Дэлхийм цом, олон улсын тэмцээнээс 32 алт, 29 мөнгө, 14 хүрэл медаль хүртээд байгаа юм. Улмаар эл амжилтаараа өнгөрсөн жил дэлхийн чансааг тэргүүлсэн.

2020 оны хоёрдугаар сард Словенид болох ДАШТ, Шведэд зохион байгуулах Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөсөн Ш.Даваадорж SBN телевизийн “Бодит байдал” нэвтрүүлгийн маргаашийн буюу лхагва гарагийн дугаарт оролцон, медалиудаа зарахаар төлөвлөжээ.

Шуув нэвтрүүлгийн үеэр үзэгчид, спортын хорхойтнууд, спортод элэгтэй хүмүүс 1900-1989 дугаарын утсаар түүнтэй холбоо барин, медалийг нь худалдан авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-21 12:22

gaihaltai

Холбоотой мэдээ

Back to top button