УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ө.Золбаяр МАН-ын НБД болсон тул Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийн ажлаа өглөө

Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр өчигдөр /2025.11.18/ МАН-ын ТАВАН Нарийн бичгийн даргын нэгээр томилогдсон. Тэгвэл, тэрбээр өнөөдөр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийн албаа өгч байгаагаа мэдэгдэв.

Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа "Миний бие МАН-ын Орон тооны нарийн бичгийн дарга, УЗ-ын гишүүнээр сонгогдон ажиллах болсон тул хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны даргын үүрэгт ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдөх боллоо. Өнгөрсөн хугацаанд тусалж дэмжиж хамтран ажилласан Ерөнхийлөгчийн тамгын газрын баг хамт олондоо талархал илэрхийлж та бүгдийнхээ төрийн их ажил үйлсэд нь улам өндөр амжилт хүсье. Итгэл сэтгэл дүүрэн дэмжиж, бодит шүүмжлэл хэлж улс орны нийтлэг эрх ашгийн төлөө хамтран ажилласан Монголын Сэтгүүл зүйн салбарын эрхэм дотно анд найз нөхөд, ах эгч, дүү нар та бүхэндээ маш их талархаж байна. Та бүхэнтэйгээ урьдын адил хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлье. Их итгэл хүлээлгэж төрийн өндөр албан тушаалд томилон ажиллуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дарга танд гүн талархал илэрхийлж байна. Төр улсынхаа төлөө үргэлж халуун сэтгэл гарган зүтгэдэг таны удирдлага дор өнгөрсөн цаг хугацаанд хамтарч ажилласан нь миний хувьд том аз завшаан, үнэнхүү нэр төрийн хэрэг байлаа. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хийж хэрэгжүүлсэн олон ажлуудаа тууштай үргэлжлүүлэх таны их үйлсэд улам өндөр амжилт хүсье. Их Монгол Улсын гал голомт, Тусгаар тогтнол үүрд мандан бадрах болтугай" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зайл Өмхий цүнх баригч

Зочин
Зочин

НЭГ ЗУУН ОНГОН ЯМААНД ЖАРАН ШИРХЭГ ТӨМСӨГ НЬ ӨТСӨН УХНА ГЭДГИЙН ҮЛГЭР БОЛЛОО ДОО МАНАЙ ТОМ АГАА ТОЛГОЙЛОГЧ ХҮҮК НАМЫН БҮХ ШАТАНД ӨӨРИЙХӨӨ ЧИХ НҮДИЙГ ТАВЬСАН БӨЛГӨӨ.ТОМ АХЫГ СӨРӨӨД ҮЗЭЭРЭЙ ГӨЛӨГ БОЛГОНО ШҮҮ.АМАРБАЯСААК ОЮУНАА ХОЁР ЯАЛАА ХЭН Ч БИШ СУЛЬДАА ГАНХАН ЖОРООЛСОН ДАРААГИЙН СОНГУУЛИАР ЭНЭ ХОЁР ТОМ АХЫН ХӨЛӨНД СӨГДӨЖ ХАЙРТ ТАНЫГАА ДАЛЛАНГУУТ ГАРЧ ИРЬЕ ДАЛАЙХАД ЧИНЬ ДАЛД ОРЬЁО ГЭЖ ГАЧААЛДААД Ч НЭМЭРГҮЙ БОЛСОН ЯАГААД ГЭВЭЛ ТОМ АХЫН ӨӨДӨӨС БЯРУУ БОЛООГҮЙ БАЙЖ ТОМ ТОМ ҮНЭЭНҮҮД ДЭЭР ХАРАЙЖ ОЦОГНОСНЫ ЧИНЬ ГАЙ ЛАЙ ХОЁР ЭНЭ ШҮҮ.

Зочин
Зочин

Ийм мэдлэг боловсрол даржин сэтгүүлчид л өөрсдийгөө голохгүй төр удирдана гэж их дайрах болж дээ. Одоо төрд шургасан боловсролгүй сэтгүүлчдээ яая гэж байхад бас нэмэгдэхнээ

Холбоотой мэдээ

Back to top button