Нэг дороос | Н.Учрал тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо
Өнөөдөр эрх баригч нам УИХ-ын даргыг тодруулах үйл явдлыг Eguur news агентлаг НЭГ ДОРООС хүргэж байна.
УИХ-ын даргаар сонгогдсон Н.Учрал тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.
НЭМЭЛТ: 14.20 цаг
-УИХ-ын даргад Н.Учралыг томилохыг 97 гишүүнээс 80 нь ДЭМЖЛЭЭ-

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг УИХ-д даргад томилох асуудлыг УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлыг дарааллын хоёрт оруулж ирсэн. Ардчилсан нам эл асуудлаар байр сууриа нэгтгэхээр 14.00 цаг хүртэл завсарлага авсан юм.
Улмаар үдээс хойших хуралдааны эхэнд санал хураалт явуулахад УИХ-ын даргад Н.Учралыг томилохыг 97 гишүүнээс 80 нь ДЭМЖИЖ, 17 нь татгалзлаа. Чингэснээр, тэрбээр 82.5 хувийн саналаар УИХ-ын дарга боллоо.
НЭМЭЛТ: 10.15 цаг
-МАН-ын бүлэг УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ-

УИХ-ын даргад Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлэх асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцэж дууслаа.
Нэр дэвшүүлэхтэй холбоотой УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ч.Номин нар үг хэлсэн байна. Мөн УИХ-ын даргад нэр дэвшигч Н.Учрал бүлгийн гишүүдэд хандаж МАН-ын XXXI Их хурлын үр дүн болон МАН-ын шинэчлэлт, бодлогын асуудлаар мэдээлэл өгсөн аж.
МАН-ын бүлгийн гишүүдийн олонхын саналаар Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг дэмжжээ.
НЭМЭЛТ: 09.15 цаг
-МАН-ын УЗ Н.Учралыг спикерээр 100 хувийн саналаар дэмжлээ-

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дууслаа. Уг хуралдаанаар УИХ-ын даргад Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг дэвшүүлэн оруулж иржээ. Улмаар Удирдах зөвлөлийн 39 гишүүн 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Одоо үргэлжлүүлэн МАН-ын бүлэг хуралдаж хэлэлцэнэ.
ЭХЛЭЛ: 08.00 цаг
-МАН-ын УЗ 08.00 цагт хуралдсаны дараа бүлгээ хуралдуулна-
Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.11.20/ 08:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар товлоод байгаа. Хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулах юм. Эл хурлын дараа УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах аж.

МАН-ын шинээр бүрдүүлсэн Удирдах зөвлөл хэн байхыг эхлээд шийднэ. УЗ-д Ерөнхийлөгчийн хүмүүс жин дарж байгаа гэдгийг дээрхээс тодорхой харж болно. Одоогийн байдлаар тус намын дарга Н.Учралыг спикеэрээр тавих асуудал хүчтэй яригдаж байна.




















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН знэхээр онигооны пялдага юмаа
Одоо ч жинхэнэ дайн эхэлнэ. Занданшатар мааний болжээ. Сайнзориг албан бичгээ бэлдээд эхэлсэн үү
ЭНЭ ГАРУУД 08 ААС ХУРАЛ ХИИЖ ЧАДАХГҮЙ ДЭЭ
энэ хүн тэнгэрт гарлаа.
INGEED MONGOLCUUDIIN OMNOH 35 JILIIN ZOLGUI UCHIRALIIN ZAM URGEJLEH NI DEE ?????????????
ZOLGUI UCHIRAL BOLJ DEEWWW???
ENE MONGOLCHUUDAD ZOLGUI UCHORAL BNA DAAA ?????????????
ZOLGUI UCHIAL IRLEE GADAGSHAA ZAM HOOCHGOO MONGOLCHUUDAA MANAI TORD MONGOLCHUUDIIN TOLOO GEH SETGEL BAIHGUI SHUUUU????????
ENE UCHIRAL OMNOH HULGAIG ALGA BOLGONO GEJ DARGA BOLSON SHUUU????
ENE TSAG UED HAMAG HUDIIG UURCH YAVAA HUN BOL NYAMBAATAR SHUU ENE HUNIIG BAGA OROLDOOROII 1 TALDAAA BIDNII ER ASHIG HUDERCH MAGD ENIIG TEVCH ??????
Нянбаатар хятадын боолыг огцруулаад шоронд нь хийх хэрэгтэй
Хужаа нараас асар их мөнгө авч Эх Орноо зарж бгаа хулгайч
Мөн Хүрэлсүх гөлгийг шоронд хийх хэрэгтэй
Энэ хүн цэвэр Хятадын боол болсон арчаагүй сда шүү