Казахстан Улсад болж буй "Silk Way Star" дууны уралдааны сүүлчийн шатны шалгаруулалт энэ сарын 22-нд болно. Сүүлчийн шатанд Монголын дуучин И.Мишээл шалгаран үлдээд байгаа юм. Тус уралдааны шалгаруулалтыг шүүгчид болон үзэгчид адил эрхтэйгээр дүгнэх аж.
Тодруулбал, дуугаа хэр чадварлаг дуулсныг шүүгч нар шүүх бөгөөд шалгаруулалтын 50 хувьд нь нөлөөлөх юм. Үлдсэн 50 хувийг үзэгчдийн саналаар тооцох юм байна. Гэвч Монгол улсаас санал шууд санал өгөх боломжгүй аж. Харин гар утсан дээрээ "VPN" уншуулж саналаа илгээх боломжтой юм байна.
Тэрчлэн гадаадад байгаа монголчууд гар утсаараа саналаа илгээх боломжтой юм. Дуучин И.Мишээл сүүлчийн шатанд өөрийн зохиосон дуугаа дуулах ёстой бөгөөд “Монгол” гэх нэртэй шинэ дуугаа дуулахаар бэлджээ.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.