НИЙГЭМНийгэм мэдээ

УИХ-ын гишүүн Э.Болормаа: Томилолтоо дуусгаад дуудсан газар нь "гутлаа тослоод" очно

УИХ-ын гишүүн Э.Болормаа 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компаниас хандив авсан асуудлаараа хуулийн байгууллагад шалгагдаж байсан юм. Түүнийг "энэ оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр буюу ирэх долоо хоногийн баасан гарагт Нийслэлийн прокурорын газарт албадан ирүүлэх шийдвэрийг гаргасан" тухай мэдээлэл өнөөдөр гарсан.

Тэгвэл энэ тухай УИХ-ын гишүүн Э.Болормаа өөрийн цахим хуудаснаа "Эзгүй үеэр дахиад л над руу чиглэсэн улс төр, сошиал харлуулалт эрчимжээд эхэлж. Хулгайч хүн хулгайгаа нуухдаа бусдыгаа "хулгайч" болгон шошголдог. Томилолтоо амжилттай дуусгаад дуудсан газар нь "гутлаа тослоод" очно оо. Эцэст нь үнэн л ялдаг гэдэгт итгэсээр байна. Надад нуух хаах зүйл үгүй. Төр, түмнийхээ төлөө шударга дуугарч ажилласныхаа хариуд нь "ах нар"-ынхаа дарамт, шахалт, улс төрийн хорны золиос болдгийг тод томруунаар мэдэрч байна" хэмээн бичжээ.

Одоогоор Э.Болормаа Бразил Улсын Белем хотод болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын конвенцийн талуудын 30 дугаар бага хуралд оролцож байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ОЮУНЭРДЭНИЙН ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДИЙГ ЭЭЛЖ ДАРААЛАН ХЯДАЖ ЭХЭЛЛЭЭ.ҮНЭХЭЭР АВИЛГА АВСАН БОЛ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ Л ХЭРЭГТЭЙ .ОДОО ИРГЭД ЮУНД Ч ИТГЭХЭЭ БОЛЬСОН ЯМАРТАЙ Ч 126 ГИШҮҮНЭЭ Л ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН БҮГДЭЭРЭЭ ҮХЭЭЧ ДАЛД ОРООЧЭЭ ГЭЖ ХАРААСААР БАЙГАА НЬ БОДИТ ҮНЭН ЭНЭ БОЛОРМААГ БАС НЭГ ЗАЛУУГ ГЭРТЭЭ ОРОГНУУЛЖ БАВДАГ ТЭР ЗАЛУУГИЙХ НЬ ЭХНЭР ХАВДАРТАЙ ГЭЖ ШУУГИСАН.АА МЭДЭХГҮЙ АЛЬ НЬ ҮНЭН АЛЬ НЬ ХУДЛЫГ БОЛОРМАА ӨӨРӨӨ Л МЭДЭХ БАЙХ ТЭГЭЭД Ч БИ ТЭРЭНД ШААЛГАСААН ГЭЖ ХЭЛДЭГ НЭГ Ч ТЭНЭГ ЭМ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин

Оронд нь хотгор шанага орох гээд л хор хийж гүйгээстэй

Холбоотой мэдээ

Back to top button