Top StoriesУЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Э.Болормаа: Монголд бага орлоготой хүнд татварын дарамт өндөр байна. Татварын ялгаатай бодлого эхлүүлнэ

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг болох 2025 оны төсвийн төслийн талаар УИХ-ын гишүүн Э.Болормаатай ярилцлаа.

-Ажил хийхийн тулд МАН, АН зарчим дээрээ нэгдэж байгаа-

-2025 оны төсвийн төсөл намрын чуулганы гол бөгөөд анхаарал татсан сэдвүүдийн нэг байх нь. Төсөв рүүгээ өнгийж үзэв үү?

-Монгол Улсын Засгийн газар 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Нэгбүрчлэн хараагүй. Ерөнхий мэдээллүүд авсан. УИХ-ын гишүүдэд танилцуулсан, нарийвчлан танилцана.

-Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхөөс тавих ёстой гэдэг гомдол Үндэсний эвсэл”-ээс одоо хүртэл гаргасаар харагдсан. Засгийн кабинетэд нэгдсэн тул сөрөг хүчний чадамжгүй гэдэг үүднээс шүүмжлээд байгаа юм билээ. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Батбаяр байх нь зөв үү?

-Хамтарсан Засгийн газрын хувьд шинэ зүйл. Хамтдаа шинэ зүйлийг туршиж байна шүү дээ. Парламентын 50 гаруй хувийг МАН, 33 хувийг АН бүрдүүлж байгаа. Энэ утгаараа тус дэд хороог АН-аас төлөөлөх нь зарчмын хувьд буруудах зүйлгүй гэж бодож байна. Хамтарсан Засгийн газар байгуулснаар биендээ хяналт тавьж чадахгүй болно гэсэн үг биш. Ажил хийхийн тулд зарчим дээрээ нэгдэж байгаа. Үүний адилаар парламентын бүлгүүд ч нэг нэгэндээ хяналт тавина байх.

-Орлого эерэг гарлаа гээд зарлагын хэмжээг тэр хэрээр зоригтойгоор нэмэгдүүлэх болсон. Энэ нь хэр оновчтой шийдэл вэ. Ирэх оны төсвийн төслийг ч ийм шүүмжлэл тойрохгүй нь ээ?

-Хөгжиж буй улс орнуудын улсын төсвийн хөрөнгө оруулалт иймэрхүү хэмжээнд байх нь тийм ч шүүмжлэлтэй зүйл биш. Эдийн засгийн аль түвшинд байгаа улс оронтой харьцуулж үзэх вэ гэдгээ харах ёстой. Сангийн яамнаас танилцуулснаар урсгал зардлаас гадна хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-тэй харьцуулахад ихсээгүй. Монгол Улсын эдийн хурдацтай тэлж байгаа. Гэхдээ урсгал зардал зөв байна уу гэдэг нь өөр асуудал. Урсгал зардал өндөр байна гэх боловч юунд зарцуулагдаж байна гэдэг чанарт анхаарах нь чухал.

Зарчмын танилцуулга эхэлсэн. Цаашид дэлгэрэнгүй танилцаад нарийвчлан анхаарна. Хамтарсан Засгийн газар барилга байшингаас илүү реформын шинж чанартай төсөл хөтөлбөрүүдээ зоригтой хийнэ гэж байгаа юм. Түүнийг нь харж байгаад дэмжиж дуу хоолой нь болно.

Зам тээврийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт орсон байна. Дараа нь эрчим хүчний салбарт анхаарсан байна. Сургууль, цэцэрлэгийн салбарт 20 гаруй хувийг зарцуулахаар тусгажээ. Харин цалингийн нэмэгдэл урсгал зардлыг нэмэгдүүлэх суурь шалтгаан болжээ.

-14 мега төслийг хөдөлгөхөөр хөдөлж эхлэх нь тодорхой байна. 2025 онд санхүүжилтийг нь хэрхэн тусгах бол?

-14 мега төсөл нийт 43 их наядын төсөвтэй гэдэг тооцоолол бий. Энэ төсөв зөвхөн төрөөс гарна гэсэн үг биш шүү. Төр, хувийн хэвшил, гадаадын зээл тусламжаас гэхчлэн. Одоогийн байдлаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын, Үндэсний хиймэл дагуулын, газрын тос боловсруулах үйлдвэрийн гэсэн гурван төсөл нь хэрэгжээд эхэлчихсэн. Харин дөрвөн төслийг хэрэгжүүлж эхлэх бэлтгэл ажлын шатанд явна. Үлдсэн долоог нь төр-хувийн хэвшлийн зарчмаар хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа.

-83.3 сая тонн нүүрс экспортлохоор төсөөлсөн нь буруу биш “боломжийн”-

-Монгол Улсын нийт гадаад өр зээл, төсвийн алдагдал их хэмжээгээр нэмэгдэж байгаад эрх баригч намынх ч гэлээ шүүмжлэлтэй хандаж, дуугарна биз дээ?

-Эрх баригч нам ч хариуцлагатай байдлыг нэн тэргүүнд тавьдаг. Өнгөрсөн дөрвөн жил МАН төсвийн алдагдлыг бууруулах тал дээр чамгүй амжилт гаргасан. Үүний үр дүнд Монгол Улс зээлжих зэрэглэлээ нэмэгдүүллээ. Ганцхан өдрийн дотор хийчихдэг ажил биш. “Ковид-19”-ийн цар тахлын хүнд нөхцөлийн дараа нэмэгдүүлнэ гэдэг хүнд. Багагүй өр зээлүүдээ дарж чадлаа. Бондуудын эргэн төлөлт, Хөгжлийн банкны зээлийн асуудал зэргээ шийдвэрлэлээ. Үүнд эрх баригч нам магадгүй илүү манлайлал үзүүлж чадсан болов уу гэж бодож байна.

Миний хувьд өмнө нь Дэлхийн банк, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн сан зэрэгт ажиллаж байсан. Бүгдийг нь гаднын өр гэж харж болохгүй. Бага хүүтэй зээлийг ядуурлыг бууруулах бодлогын шинж чанартай төсөл, хөтөлбөрүүдэд олгодог. Харин бонд босгох нь илүү өндөр хүүтэй. Дэлхийн банкны түвшингөөр Монгол Улс дундаж орлоготой орны тоонд орж байгаа. Ядуу буурай биш. Тиймээс хөнгөлөлттэй зээл, тусламж олдох нь багассан. Гадаад зах зээл рүү хандахаас өөр аргагүй нөхцөл байдал зарим үед тулгарч байгаа.

-Төсвийн орлого бүрдэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг нүүрсээ 83.3 сая тонныг экспортолно гэж тооцжээ. Жил бүр ийм өөдрөг төсөөлөл тавьдаг, эдийн засагчид ч шүүмжлэлтэй ханддаг. Гэтэл олон улсын шинжээчид 2025 онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч болзошгүй гэдэг таамаглалыг дэвшүүлэх болсон. 80 гаруй сая тонн нүүрс гаргана гэж өөдрөг төсөөлөх нь хэр зөв юм бэ?

-Та хоёр талаас нь хэлж байна. 83 сая тонн гэдэг бол биет хэмжээ. Харин үнийн бууралтын асуудал бол өөр. Салбарын хүн биш тул авсан мэдээлэлдээ үндэслээд ярья л даа. Нүүрсний чанараас шалтгаалж, үнэ өөрөөр тогтдог. Монгол Улсын экспортолж буй нүүрсний дийлэнх нь өндөр чанарынх. 2025 оны төсвийн төсөлд тусгасан 83 сая тонн гэдэг тоо 2023 оны 70 саятай харьцуулахад “боломжийн”. Нүүрсээ зөөж гаргах зам, дэд бүтцийн төслүүд хэрэгжиж байгаа учир экспорт ийм өөдрөг төсөөлөлтэй байгаа гэдгийг Засгийн газраас тайлбарласан. Мэргэжлийн хүмүүс маш олон тооцоо судалгаан дээр үндэслэн энэ тоог гаргаж ирдэг тул эргэлзэх зүйл алга.

Төсвийн төсөөлөлд эрсдэл бий. Тухайлбал, дэлхийн геополитикийн нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн баялагийн үнийн уналт гэхчлэн биднээс үл шалтгаалах эрсдэл байгааг үгүйсгэхгүй.

Экспортын орлого гадаад хүчин зүйлсээс хамааран эрсдэлд ороход бид хурдан хөрвөх чадвартай байх учиртай. Яаралтай хуралдаж, түүнтэй уялдсан тодотгол хийх бүрэн боломжтой. Бид өнгөрсөн жил анх удаа төсвийн давсан орлогын тодотгол хийсэн. Энэ нь маш том амжилт. Дандаа “Мөнгө дутлаа” гэж тодотгол хийдэг байсан бол “Хүүе тооцоолсноос илүү их орлого ороод ирлээ” гэж тодотгол хийсэн.

-Ээлжит бус чуулганаар гадаад өрийн таазын асуудал нэлээдгүй маргаан дагууллаа. Г.Тэмүүлэн нарын УИХ-ын гишүүдийн нууцаар хийсэн өрийн таазын өөрчлөлт дээр танай нам учраа олсон уу. 2025 оны төсөлд хэрхэн тусгасан бэ?

-Намын бүлгээ ганцаараа төлөөлөөд ярих нь зохистой биш. Гэхдээ учраа олох гэхээс илүү дотоод ардчилалтай байгаагийн л илэрхийлэл гэмээр байна. Өөрсдийн гэсэн үзэл бодолтой, түүнийгээ хэлэлцэх ёстой. Хэлэлцэх гэж л энд сууцгааж байгаа. Эцэст нь олонхын саналаар л явна. Ардчилсан парламенттай улс орны л тогтолцоо. Би энэ үйл явдлыг эерэгээр харж байгаа. Олон нийт ч мэдээлэл авч, тал талаас нь хэлэлцлээ. Чимээгүй өнгөрнө гэдэг харин эерэг зүйл биш.

-2025 онд 226.2 мянган төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан 6.0 хувиар нэмэгдүүлнэ. Өндөр настны тэтгэврийн дундаж хэмжээг 875.8 мянган төгрөгт хүргэнэ. Цалин, тэтгэвэр нэмэгдэх нь сайн хэдий ч Нийгмийн даатгалын санг юу ч байхгүй болтол нь хоосолчихсон байдаг?

 -Эдгээр нэмэгдлүүдийг шинээр хийх гэж байгаа юм биш. Өмнөх жилийн шат дараатай нэмэгдлүүдийн үргэлжлэл гэж ойлгож байгаа шүү. Үүнийгаа дагаад суурь зарлага нь нэмэгдэж харагдаж буй байх.

Өөрийн чинь хэлж байгаатай санал нэг байна. НДШ, Нийгмийн даатгалын сангийн асуудлыг анхаарах шаардлагатай. Цалин, тэтгэврийн нэмэгдлээс ч чухал. Хөдөө орон нутгийн иргэдээс ирж буй саналыг уламжилдаг. Салбар яам нь реформын асуудлыг зоригтой судалж байгаа гэж найдаж байна.

-Ирэх оны төсвөөс татварын ялгаатай бодлогын эхлэлийг тавина-

-Иргэний хуулийн 343, 395-д “Ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл авна” гэх зохицуулалтыг эрх баригчид хийх гэж байгаа гэх. Энэ зохицуулалт дэлхийн аль ч улсад байхгүй. Үнэхээр ийм шимтэл авдаг болох юм уу?

-Одоогоор энэ талаар ямар нэгэн мэдээлэлгүй байна. Чухал сэдэв юм. Өргөн хэлэлцүүлэг өрнөх байх аа.

-Татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх тухай нааштай мэдээлэл дуулдлаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Энэ удаад баримтлах гурван том реформын эхнийх нь, хувийн хэвшил болон бизнесийн орчныг дэмжих татварын бодлого. Нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг татвараас чөлөөлөх. Олон улсад татварын ялгаатай бодлогыг хэрэгжүүлдэг. Бид нэг л бодлоготой байж ирсэн.

  • Нийгмийн чиглэлээр бүтээн байгуулалт хийж байгаа,
  • боловсруулах үйлдвэр байгуулж байгаа,
  • бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтад оролцож байгаа ААН-үүдэд татварын бодлогын дэмжлэг үзүүлнэ.

Хоёрт, нийслэлийн хөрөнгө оруулалтад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх. Одоогоор нийт хөрөнгө оруулалтын төсвийг 10.4 их наяд гэж тусгажээ. Үүнээс 4.5 их наяд нь нийслэлд зарцуулагдаж байгаа гэж мэдэгдсэн.

Засгийн газраас оруулж ирсэн санал ийм байна. Миний хувьд үүнийг л танилцуулж байгаа төдий шүү.

-НӨАТ-ын өрийн асуудалд бас шийдэл олдоосой гэсэн хүлээлт иргэдэд үнэхээр бий?

НӨАТ-ын өрийн асуудал иргэдэд чиргэдэл учруулдаг. ЖДҮ эрхлэгч бараагаа борлуулаагүй байж НӨАТ-ын өрөнд орчихдог. Энэ бол зохион байгуулалтын л асуудал. Иймээс ААН-үүдээ дэмжих реформуудаа оруулж ирээсэй гэж бодож байна. Олон улсад бол тансаг бараа бүтээгдэхүүний татварыг өндөр байлгадаг. Өндөр болон бага орлоготой хүний татварын дарамтыг харьцуулаад үзэхэд бага орлоготой хүнийх нь татварын дарамт өндөр байгаа юм. Яагаад гэвэл НӨАТ хэрэглээний татвар шиг болчихсон байгаа нь харамсалтай.

Орлогоос нь хамаарч татварын ялгаатай бодлого хэрэгжүүлдэг болмоор байна. Нийгэмтэй уялдуулах замаар гэх юм уу.

-Энэ удаагийн парламент, Засгийн газар татварын ялгаатай бодлогыг хэрэгжүүлэх эхлэлийг тавьж чадах уу?

-Ирэх 2025 оны төсвийн төсөлд эхлэлийг нь тусгасан. Улам хүчтэй, хурдацтай хийгээсэй гэж хүсэж байна.

-Ирэх онд ипотекийн зээлийн санхүүжилтийг 1.3 их наяд төгрөгт хүргэнэ. Үүний  562.1 тэрбумыг нь хуримтлалын сангаас гаргахаар тооцоолжээ. Яндангийн тоог 13 мянгаар цөөлөх, бага орлоготой иргэд орон сууцтай болох боломж нэмэгдэнэ. Хуримтлалын сангаасаа ашиглаад байгаад зарим нь шүүмжлэлтэй хандаж байна?

-Үндэсний баялагийн сангаараа дамжуулан иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг Ерөнхий сайд өөрийн биеэр ахалж, зохион байгуулж байгаа. Энэ бол МАН-ын мөрийн хөтөлбөрийн 1.1-т туссан асуудал. 2025 онд 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт олгоно гэсэн. Нийтдээ 13 мянган иргэн хөнгөлөлттэй зээлд хамрагдана гэдэг тооцоолол төсөвт оруулж ирсэн байна. Биет хэмжээнээс илүү маш том философийн өөрчлөлт явагдах нь. Эх үүсвэрийг нь хаанаас гаргаж байна вэ гэдэг нь их утга учиртай. Үндэсний баялагийн сангаасаа буюу байгалийн хэвлийн баялагаас хөрөнгө оруулалтыг хийнэ гэдэг чухал. Баялагтаа эзэн болж чадаж байгаа эсэх асуудал монгол хүн бүрийн санаа зовдог. Тиймээс бусад улсын эерэг туршлагаас судалж байгаад хэрэгжүүлэх нь зөв. Ийм том төслийг дан төсвөөс хэрэгжүүлэх боломжгүй.

-Төрийн албаны тогтолцоо сэтгэл эмзэглүүлсэн-

-Намрын чуулганаар ямар сэдвүүдийг барьж авч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Энэ удаагийн УИХ “Гурван төгөлдөршил” гэсэн стратеги төлөвлөгөөг баримталж ажиллана. УИХ илүү идэвх санаачлагатай байж тулгамдаж буй асуудлууд дээр хуулийн хоцрогдолгүй, ойлгомжгүй уялдаагүй байдалгүй байлгах үүрэгтэй. Миний хувьд долоон ажлын хэсэгт орж ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, ЭМД-ын тухай асуудал, усны асуудал байгаль хамгаалах асуудал, залуучуудын асуудал, төрийн албатай холбоотой асуудал. Өмнө нь ярьж байсанчлан төрийн албаны шинэчлэл зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг. Ганцхан өдөр хэлэлцээд засагдахгүй. Яаралтай эхлүүлж байж ирэх хоёр жилд шинэчлэлээ эхлүүлэх болов уу гэж бодож байна.

-Эцэст нь асуухад аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүний хувьд орон нутгаас ямар сэдвээс эмзэглэл тээж ирсэн бэ. Парламент буюу хуулийн засаглалын түвшинд шийдвэрлүүлэхээр хөөцөлдөх үү?

-Маш олон сэдэв бий. Хамгийн эхэнд, төрийн албаны тогтолцоог нэрлэнэ. Хоёрт, хөгжлийг хот руу шилжүүлж ирсэн бол одоо хөдөөгийн иргэдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлж байгаа нь зөв. Гуравт, малчдын асуудал. Малчдын асуудалд анхаарах нь үндэсний өв соёлтой холбоотой зүйл. Мөнгөн дүнгээр хэмжигдэх зүйл биш. Дэлхийд биднийг ондоошуулж буй мал аж ахуй, нүүдэлчин өв соёлыг тээж яваа хүмүүст бид дэмжлэг үзүүлэх нь буруудахгүй. Малчид хүнсний аюулгүй байдлыг хангах тал дээр маш чухал үүргийг гүйцэтгэгчид. Энэ хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн нэлээн амжилттай хэрэгжлээ. НҮБ ирэх жил хоршоог дэмжих жил болгон зарлаж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт хотод байгаа бидэнд биш хөдөө байгаа малчдад хамгийн их нөлөө, эрсдэлийг үзүүлдэг. Тэр эрсдэлийг бууруулах ажлуудад бид анхаарах ёстой.   

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2024-10-02 08:20

"Яагаад гэвэл НӨАТ хэрэглээний татвар шиг болчихсон байгаа нь харамс�##�тай." гэнээ,

Зочин
Зочин
2024-10-02 08:30

ЧИ БИТГИЙ ДОНГОСООД БАЙГААЧ ТЭР МАНДУУЛЫГ ГЭРТ НЬ ОЧУУЛААЧ АДИЛХАН ЭМЭГТЭЙ ХҮН БАЙЖ ӨРӨВДӨХ СЭТГЭЛ АЛГА УУ? МАНДУУЛЫН ЭХНЭР БИЕ НЬ МУУ БАЙГАА ЧИ ИЙМ МУУХАЙ АМИНЧХАН БАЙЖ БОЛОХГҮЙШТ.

Зочин
Зочин
2024-10-02 23:09
Reply to  Зочин

Мандуул гэж нийслэлд МАН-аас нэр дэвшээд ТВ-ээр гараад байгаа жаахан хэлгий ярьдаг з�##�уу мөн юм уу?

zochin
zochin
2024-10-02 09:38

Татварын ялгаатай бодлогоор дундчуудыгаа бүү сөхрүүлээрэй. Тэд л энэ нийгмийг авч яваа гол хүмүүс. Төр данхайж томроод зардлаа татвараар нөхөхийн оронд зардлаа танаарай даа

Зочин
Зочин
2024-10-03 12:59
Reply to  zochin

С. ДЭМБЭРЭЛИЙН ОХИНЫГ БУЗАРЛААД ХАЯЖ БУЙ МАНДУУЛ ГЭДЭГ МАНУУХАЙТАЙ СҮҮЛЭРДЭГ ЭНЭ АВГАЙ ХУДЛАА ЧАЛЧИХААС ӨӨР ЗҮЙЛГҮЙДЭЭ

Зочин
Зочин
2024-10-02 10:13

Нөт10 хувь ндш 36 хувь хаоат 10 хувь ц�##�ингийн т�##� нь татварт суутгахаар энэ улсууд яаж амьдрах юм бэ МАН ынхан

Зочин
Зочин
2024-10-02 11:29

Зүгээр орж ирсэн хэдэн тоо давтаад хэлж. Өөрийн гэсэн бодол, үзэл санаа юу ч �##�га. жаахан охин ш�##� түүхий. Яана даа.

Зоан 1
Зоан 1
2024-10-02 12:05

Энэ чадвартай хөөрсөн охинг дэмжих нь зүйтэй. Өнөө цагт хотод өсч төрсөн эр эм хэн ч бай хөдөөд ажиллахыг хүсэхгүй. гэтэл энэ охин өөрийгээ бүрэн дайчилж хөдөөд амжилттай ажиллаж байгаа сонгуулиар ирлээ Одоо тэр ажлаа хийж чадахгүй байгаа хэл усч гэж муу, донгио, царайлсан Батцэцэг гэгч авгайг энэ охиноор солих хэрэгтэй.

Зочинvv
Зочинvv
2024-10-02 14:02

гудлаа лаг болох гээд овортой харагдах гээд ядсан юм шиг л харагдаад байхиин. з�##�уу бол тэр л биз зүгээр шдээ, сонгуулиар тэр дээл м�##�гай үнэн тэнэг санагдсан

Зочин
Зочин
2024-10-02 14:18

Нуухыг нь авах гээд нүд рүүгээ хуруугаа хийчихэв дээ, орлого ихтэй гэдгээр дундчуулыгаа уланд оруулчих вий дээ, хэт өндөр орлоготой нөхөдтэйгээ татвараа шийдсэн нь дээр болов уу.

Зочин
Зочин
2024-10-04 12:14
Reply to  Зочин

МАНДУУЛ ГЭДЭГ НЬ УВСЫН ГАРАЛТАЙ НЭГ МУУ ТЭНЭГ АМЬТНЫ ХҮҮХЭД ШҮҮДЭЭ, ГАЦАА МЭДРЭЛ, БОЛОВСРОЛГҮЙ АЖИЛ АЛБА ДАМЖСАН ХӨӨРХИЙ АМЬТАНДАА ЧААВААС

Зочин
Зочин
2024-10-02 15:21

Цаад хар хүүхдээ америкаас авчрах болоогүйм уу? Одоо ч том болоод чамайг гэхгүй л байх даа Боолооо, наад мандуул зандуулуудаасаа хол байгаач бүгд л эхнэр хүүхдүүдтэй тэднийг нь бодохгүй бн уу? хийсэн бүтээсэн ажилгүй дээшээ УИХ суух гэж л ховдоор дөрөөлсөн дөө,

Зочин
Зочин
2024-10-04 12:13
Reply to  Зочин

татвар гэдэг үгийнхээ эдийн засаг нийгмийн ач холбогдол, сөрөг т�##�ыг гадарлахгүй энэ хийрхүү хөгийн авгай �######�аа. нохойн баас, хар хүүхдээ очиж м�##�ла, хнүмүүжүүл,

Их мэдэх
Их мэдэх
2024-10-02 15:55

Мандуул гэж гуншаатай хамтран амьдрагч гэсэн үү...дугуй дугуйгаа олж дээд муу илжгэн коммунистууд

Зочин
Зочин
2024-10-02 18:59

Za ho chi uls tor hooj yabsaar mongo gej shunaltaad hubiin amidralaa orihood bain bvsgvi mini horbood emegtei hvn boloj torhiin hamgiin goeon ger bvl vr hvvhed geriin haluun dulaan uur amisagal baidag ym tvvnees dansandaa ih mongotei bailaa geed amidraliin saihaniig Medehgvi shvv dee odoo tvr toriin ajiliig orihood hubiin amidralaa zohizuulaa zaluu nas boginhon shvv gej zahiidaa

ах
ах
2024-10-02 18:59

татвар гэж байгаагаа мэдэхгүй эргүү бтз дээ

dambiijav
dambiijav
2024-10-02 19:27

halamj ,tetgever nemsen bolj heden tugrug haruulanguud buh ymniihaa uniig tengert tultal need baigaa l zohitsuulchih heregtei bn , mun sangiin saidaa namd bish uls ard tumendee setgeltei sedej bodoh huniig tavih yostoi bolson ym bish uu ? gej bodoj bn !

Зочин
Зочин
2024-10-03 00:42

Орлогоо нэмэгдүүлэхийг хичээх хэрэггүй болчихлоо татвараар дарамтлах юм байна.Харин эсрэгээр нь орлогоо багасгая даа татварын хөнгөлөлт эдэлж магадгүй юм шиг байна

Холбоотой мэдээ

Back to top button