НИЙГЭМНийгэм мэдээ

Ч.Номингийн үед томилогдож, Ч.Ундрамын тушаалаар халагдсан Д.Алтанхуягийг УДБЭТ-ийн захирлаар буцаан томилжээ

МУГЖ Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар эргүүлэн томилжээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэв. "Энэ бол миний хувьд албан тушаалын тухай бус, харин урлаг соёлын төлөө хүлээсэн үүрэг хариуцлага, итгэл найдварын үргэлжлэл юм. Амьдралынхаа ихэнх хугацааг зориулсан энэ сайхан байгууллага, уран бүтээлчид, хамт олон, үзэгч түмэндээ үйлчлэх эрхэм боломжийг дахин олгосонд талархаж байна" гэжээ.

Эргэн сануулахад, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайдаар Ч.Номинг ажиллаж байх үед буюу 2024 оны аравдугаар сард  түүнийг УДБЭТ-ын захирлын албан тушаалд түр томилсон. Харин дараагийн сайд Ч.Ундрамын үед чөлөөлсөн байдаг.

Улмаар Д.Алтанхуяг өөрийг нь үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн гэж үзэн салбарын сайдыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүйд тооцсон юм.

Ийн тэрбээр Ж.Алдаржавхлан сайдын үед эргэн томилогдож байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эрдэм
Эрдэм

Баяр хүргэе ээ
Дэлхийн хүн дээ

Зочин
Зочин

Зөв зөв

zochin
zochin

darga hiij bh taviland tursun hun gj mongold bdg bhoo negn halhad nuguun darga bolgoj esvel neg gazraas huugduud nuguu gazar dargaar ochih gd bs bolohgui bl gadaad ulsruu elchin konsul zadaa elchingiin togooch uilchlegch joloochoos busd ajilruu ochdog humuus ih bhin

Зочин
Зочин

Udramiig bavaagui bhdaa tgd husagdjee

Дэмжигч
Дэмжигч

Бүжиглээд, мэддэг чаддагаа сургаад явахгүй юун даргад дуртай маанаг вэ. Бөөн хэл ам болоод тёатрын хамт олныг хувааж талцуулаад эхэлсэн байна лээ. Бүжиглэж даргалах хоёр ч шал өөр ойлнолт шүү дээ. Ховдынхон ер нь албан тушаалд дуртай, бие биеэ татаж бүлэглэж ажиллах дуртай хорчин хүмүүс байх юмаа. Хүн чаддаг юсаа хийж амьдрах л хамгийн зөв шүү.

Зочин
Зочин

Зөв

Зочин
Зочин

Зөв сайн ажиллаарай

Иргэн
Иргэн

Хүнээр нь тоглоод байх юмаа.
Ажлаар нь дүгнээчээ

Back to top button