Нийгмийн

2020 онд УДЭТ, УДБЭТ, Төв номын сангийн барилгыг НУРААНА

Сүүлийн долоо хоногийн турш цахим ертөнцөд “SAVE THEATRE” буюу театрыг хамгаалах хөдөлгөөн идэвхтэй өрнөж эхэллээ. Учир нь Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Тэв цэнгэлдэх хүрээлэн, Төв номын сангийн барилгуудыг ахин барих тухай бичигдсэн талаар уг хөдөлгөөнийг өрнүүлж буй эх сурвалжууд мэдээлжээ.

Уг эх сурвалжийн бичигт:

•Улсын драмын эрдмийн театр – 52 тэрбум төгрөг

•Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр – 54.6 тэрбум төгрөг

•Төв номын сан – 52.4 тэрбум төгрөг

•Байгалийн түүхийн музей – 94.4 тэрбум төгрөг

•Төв цэнгэлдэх хүрээлэн – 80 тэрбум төгрөгийг төсөвлөн бичжээ.

Өнөөдрийн байдлаар уг жагсаалтаас Байгалийн түүхийн музейг нураан, үгүй хийсэн. Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид одоо байгаа энэ барилгыг нурааж, шинээр бариулах хүсэлтэйгээ ил тод илэрхийлсэн. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрыг өмнө нураах оролдлого хийж байсан ч гадаад орноос мэргэжлийн шинжээч урьж авчирснаар нэг удаа “аврагдсан”. Харин Төв номын сангийн хувьд элэгдэж муудсан тул зарим үнэт өвүүд борооны усанд норж, устах аюул нүүрлээд буй тул шинэ барилга бариулж байгаа. Гэвч хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй, улстөрчдийн шоуны зэвсэг хэвээр буй.

Энэ мэтээр нийслэлийн соёлын үнэт өв болсон барилгуудыг нураахаас өөр гарцгүй мэтээр ард иргэдэд итгэж, ойлгуулсаар, үгүй хийх ажил газар аваад байна гэж “SAVE THEATRE” хөдөлгөөнийг эхлүүлсэн иргэд өгүүлж байна.

Уншигч та уг хөдөлгөөнд нэгдэхийн тулд цахим орчинд “хааштааг” ашиглах буюу #Savethatre гэж бичин бүх мэдээлэл, баримтуудыг олж, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломжтой.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мэндээ
Мэндээ
2020-01-13 10:41

Эдгээр барилгуудыг нураахгүйгээр дахин барих газар Улаанбаатар хотод байхгүй юм уу. Төв цэнгэлдэх бол болноо.

иргэн
иргэн
2020-01-13 11:47

Манай гишүүд өдөр шөнөгүй гадаадад зуга�##�ахдаа хуучны өв соёлоо яаж авч үлдэж байгааг хардаггүй юм байх даа.Баахан хоол идэж дэлгүүр хэсдэг

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-01-13 13:45

Хоёр театрын барилгыг нура�##�гамааргүй байна шүү. Энэний төлөө хөдөлгөөн үүсгэвэл би оролцоно шүү.

Зочин
Зочин
2020-01-13 14:09

Бусад орнуудад хэдэн зуун жил болсон барилгууд нурдаггүй, түүгээрээ бахархаж байдаг. Шаардлагатай бол за�####�г. Нураах гээд байгаа барилгууд..

Холбоотой мэдээ

Back to top button