НИЙГЭМНийгэм мэдээ

Цэнгэлдэхэд 161 ажилтан, 27 техниктэй цэвэрлэгээ хийж байна

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр үргэлжилж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын цэвэрлэгээ, үйлчилгээнд өнөөдөр /2026.07.11/долоон байгууллагын зам, талбайн үйлчлэгч, жолооч, ачигч зэрэг нийт 161 ажилтан, 27 техник хэрэгсэлтэйгээр өдөр бүр 05:00-00:00 цагийн хооронд ажиллаж байна.

Явган замын цэвэрлэгээ, түүвэр хог хаягдал цуглуулах, авто зам болон зогсоол дээр тогтсон усыг соруулах, явган замыг хөөстэй угаалгаар угаах ажлыг тогтмол гүйцэтгэж байна. Наадамчин олон та бүхэн хогоо хаялгүй цэвэр цэмцгэр сайхан наадаарай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button