Гадаад мэдээДЭЛХИЙ

Германд 500 сая еврогийн үнэ хүрэх хэмжээний кокэйн хурааж авчээ

Германы албаныхан лхагва гарагт /2026.06.03/ мэдэгдэл хийхдээ найман тонн гаруй кокэйн хурааж авсан гэжээ. Тус кокэйнийг какаоны шош мэт баглан тээвэрлэж, хилээр давуулсан хоёр сэжигтнийг Испаниас баривчилсан байна. Германы гаалийн мөрдөн байцаагчид тооцоолсноор хурааж авсан кокэйн нь 500 сая евро (2 их наяд төгрөг) хүрэх юм.

Албаныхан мансууруулах бодисыг хоёрдугаар сарын 9-нд Вилхелмшавены боомтоос хурааж авч, хоёр сэжигтнийг тавдугаар сарын 14-нд Испанийн Эл Эхидогоос баривчилжээ. Мөрдөн байцаагчид мэдээлснээр кокэйнийг ачсан чингэлэгтэй онгоц баруун Африкаас Вилхелмвашенд ирж, Испани руу явахаар төлөвлөж байсан аж.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын сүүлээр Европын холбооны Мансууруулах бодисын агентлаг (EUDA) мэдэгдэл хийхдээ “Өнөөдөр мансууруулах бодис хаа сайгүй байна” гэж анхааруулжээ. 2023 онд Европын холбооны гишүүн орнууд долоо дахь жилдээ дараалж рекорд их хэмжээний кокэйн хурааж авсан юм.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button