НИЙГЭМНийгэм мэдээ

Зээл авахдаа заавал банканд очих шаардлагагүй болно

Засгийн газрын хуралдаанаар "Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд" нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Ингэснээр иргэд гар утасны аппликейшн болон банкаар дамжуулан зээл авахдаа заавал биечлэн очиж гэрээ хийх шаардлагагүй болох юм байна.

Энэ тухай Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин "Аппликейшн болон цахим үйлчилгээгээр дамжуулан банкны зээл авах үйл явцыг илүү хялбар болгоно. Хуульд оруулж байгаа өөрчлөлтийн хүрээнд зээл авах иргэд заавал салбарт биечлэн очиж гэрээ байгуулах шаардлагагүй болж, аппликейшнаар гэрээгээ баталгаажуулан үйлчилгээг авах боломж бүрдэнэ. Иргэд цахимаар зээл авах хүсэлтээ өгчхөөд заавал биеэр очиж гэрээгээ хийж, баталгаажуулдаг байсан. хуульд нэмэлт өөрчлөлт орсноор иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх ач холбогдолтой" гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зээлийг маш болгоомжтой авах хэрэгтэй.Урьдаас тооцож авахгүй зээл амьдралыг ядууруулна шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хэн нэгэн этгээд бусдын нэрээр зээл авах боломжийг л буй болгож болохгүй

Зочин
Зочин

Энэ чинь лжйварчдад сайхан боломж болоод байна

Зэт Z
Зэт Z

Энэ чинь жинхэнэ Цахим банкны Луйвар шүү дээ. Би банкнаас өөрөө Зээл авах хүсэлт гаргаагүй байхад миний өмнөөс Луйварчид Цахимаар Зээл авчихсан байгаа юм. Одоо хохирсоор явна.Биеэр очиж Зээл авах ёстой.Энэ маш утгагүй шийдвэр байна.Хүлээн зөвшөөрч болохгүй.

Зочин
Зочин

Зөв шүү. Аппликейшныхаа бичиглэл зураглалыг л маш сайн хийчих хэрэгтэй. Тухайн бүртгүүлсэн гар утасныхан дугаарлуу нууц код явуулаад баталгаажуулаад, зээлийг нь дээд тал 4, 5, 6 сараар өгөхөд болно.

Зочин
Зочин

Энэ бол луйварчид залилагч нарт боломж олгосон журам бна . Өөр утаснаас өөр дансанд аваад хүмүүсийг хохироодог залилан байсаар байхад ийм журам байж болохгүй ээ . Ийм журам байх ёстой гэж үзэж байгаа юм бол тухайн эзэн нь мөн эсэхийг маш сайн шалгаж тухайн эзнийх нь дансанд заавал мөнгийг хь хийх хэрэгтэй . Тэгж хийхгүй бол банк өөрөө луйвардуулсан тооцох хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button