Шон Стрикланд: Израил, Эпстейнийг шоглосон болохоор намайг Цагаан ордны "UFC"-гийн арга хэмжээнээс хориглолоо
Энэ жил АНУ тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ой болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын 80 насны төрсөн өдрийг тохиолдуулан Цагаан ордонд “UFC”-гийн тулаан зохион байгуулна. Тус арга хэмжээ АНУ-ын сошиал орчинд шүүмжлэл дагуулаад байгаа юм.
Sorry Israel. BTW were still gonna go. Ill bring a bull horn. pic.twitter.com/GctCJnr59F
— Sean Strickland (@SStricklandMMA) June 3, 2026
Тэгвэл өнгөрсөн сард болсон “UFC 328” тулаанаар Чечений Хамзат Чимаевтэй тулалдан дунд жингийн аварга болсон Шон Стрикланд өөрийг нь Цагаан ордны арга хэмжээнд оролцохыг хориглосон гэж мэдэгджээ. Тодруулбал тэр өөрийн сошиал хуудастаа нийтэлсэн бичлэг дээрээ “UFC-гийнхан над руу залгасан. Тэд надад ‘Шон уучлаарай гэхдээ чи “UFC 250: Израил” арга хэмжээнд оролцох хэмжээний израил биш байна. Цагаан ордон чамд зөвшөөрөл олгосонгүй’ гэж хэллээ” гэж ярьсан байна.

Дараа нь тэрбээр шоглосон өнгө аясаар “Израилаас, Доналд Трампаас уучлалт гуймаар байна. Би зүгээр л хангалттай израил гэдгээ та бүхэнд баталмаар байна. Эпстейний жагсаалт алга болсны дараа Трамп тэр жагсаалтын талаар ярьж болохгүй, хэрвээ яривал нэр нь байгаа хүмүүст хэрэг үүснэ гэж хэлсэн. Би ч бас тэдгээр хүмүүсийн эсрэг хэрэг үүсээсэй гэж хүсэхгүй байгаа болохоор уучлал гуйя. Бас америкчууд хүсээгүй байхад Трамп Ираныг бөмбөгдсөн. Үүнд ч бас уучлал гуйя яагаад гэвэл би энэ хоёр сэдвээр шүүмжилсэн” гэжээ.

Мөн Шон өөрийн Инстаграм хуудас дээр нь яагаад Цагаан ордны арга хэмжээнд оролцохыг нь хориглосон талаар асуултад “Израил бас Эпстейнийг шоглосон болохоор хориглууллаа” гэж хариулсан байна.
Эх сурвалж: Newsweek














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.