Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Купянскийг хяналтдаа авсан гэж мэдэгдсэнийг Украин үгүйсгэлээ

ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов пүрэв гарагт /2025.11.20/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хэлэхдээ Украины зүүн хойд хэсэгт оршдог Купянск хотыг хяналтдаа авсан гэжээ. Харин Украины зэвсэгт хүчин үүнийг нь үгүйсгэсэн байна.

Путин ОХУ-ын зэвсэгт хүчний баруун командлалын цэгт очиж Герасимовтой уулзсан юм. Герасимов түүнд Украины дайны нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байхдаа  ОХУ-ын хүчин мөн стратегийн ач холбогдол бүхий Покровск хотын 70 хувийг, Вовчанскийн 80 гаруй хувийг хяналтад авсан гэжээ. Украины зэвсэгт хүчин мөн эдгээр мэдэгдлийг нь үгүйсгэсэн байна. Украины дайны 1,200 км гаруй фронтын шугам дагуух хамгийн хүнд тулаан Покровск хотод явагдаж, Украины хүчин хатуу эсэргүүцэл үзүүлж байгаа гэж Герасимов хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button