Нийгэм мэдээ

Монгол нүүдлийн зан үйл, Наурызын баяр зэрэг ЮНЕСКО-д бүртгэгдсэн таван өвийн батламжийг гардууллаа

Монгол Улсын соёлын биет болон биет бус өвийг дэлхий нийтэд таниулах, сурталчлах, хамгаалах зорилгоор НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д бүртгэгдсэн өвийн батламж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд болсон талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Тодруулбал:

  • “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”- 2023 онд Дэлхийн өвийн жагсаалтад
  • "Монгол нүүдлийн зан үйл"- 2024 онд Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад
  • "Наурызын баяр”- 2025 онд Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад
  • "Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр”- 2025 онд “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Дэлхийн жагсаалтад бүртгүүлсэн байна

Дээрх таван өвийн батламжийг холбогдох байгууллагын удирдлагуудад өнөөдөр гардуулан өгчээ. Монгол Улс 1962 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ЮНЕСКО-гийн 108 дахь бүрэн эрхт гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагатай боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа тууштай өргөжүүлэн хөгжүүлж байгаа аж.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button