Энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 63 хувьд цастай байна. Өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхцийн хэмжээ таван хувиар багассан хэдий ч цасны зузаан төв болон баруун аймгийн нутгийн хойд хэсгээр 5-9 см-ээр нэмэгджээ.
Түүнчлэн цасны зузаан Увсын Малчин, Түргэн, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Булганы Рашаант, Баяннуур, Сэлэнгийн Ерөө, Дархан-Уулын Шарын голд 20 см-ээс дээш байгаа аж. Харин Увсын Хяргас, Цагаанхайрхан, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ, Булганы Тэшиг, Хангал, Сайхан, Хутаг-Өндөр, Өвөрхангайн Баянгол, Сант, Сэлэнгийн Орхон, Орхонтуул, Түшиг, Зүүнбүрэн, Баянгол, Хушаат, Дархан-Уулын Орхон, Төвийн Жаргалант, Заамар, Цээл, Борнуур, Угтаалцайдам, Лүн, Өндөрширээт, Баянчандмань, Хэнтийн Мөрөн, Дорнодын Цагаан-Овоод 11-20 см байна. Бусад нутгаар 10 см-ээс бага цастай байгаа юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.