
Өнөөдрийн буюу 11-р сарын 22-ны 14:00 цагийн байдлаар агаарын бохирдол Баянхошуу болон Шар хад орчимд хамгийн их байна.
Тодруулбал, Баянхошуу орчимд PM 2.5 тоосонцор 353 зааж байна. Түүнчлэн Шар хад орчимд PM 10 тоосонцор хамгийн их буюу 252, PM 2.5 тоосонцор 296 байгаа аж.
Харин Налайх орчимд PM10 болон PM2.5 тоосонцор 349 байгаа юм. Монгол газар, 100 айл орчмоор бага зэргийн агаарын бохирдолтой гарчээ. Тэгвэл МҮОНРТ, Богд хааны ордон музей орчмоор агаарын бохирдол хэвийн хэмжээнд буюу 57-147 хооронд байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.