Баян-Өлгий аймгийн 13 сумын 99 багт урьдчилсан байдлаар хонин толгойд шилжүүлснээр 3.6 сая толгой мал өвөлжиж байна. Тэгвэл бэлчээрийн даац гурав дахин, зарим сумдад түүнээс их хэтэрсэн судалгаа гарчээ. Тус аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 235 тн тэжээл, 215 тн өвсийг нөөцөлсөн байна.
Түүнчлэн орон нутгийн төсвөөр 877.0 тн тэжээл, 283.4 тн өвсний нөөцийг нэмж бэлтгэхээр зургаан багцад хуваан худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 19-ний байдлаар Баян-Өлгий аймгийн нийт нутгийн 95 хувь цасан бүрхүүлтэй бөгөөд зудын эрсдэлийн үнэлгээгээр маш их эрсдэлтэй гарчээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
цөм сүргийн бүтэц алдагдаж, сум орон нутгийн хяналт сул, хүн бүр хувийн ашгаа хөөгөөд эхлэхээр бэлчээрийн даац хэтрэх нь цаг хугацааны л асуудал. малчид бүлэг, баг, сумаараа ярилцаж малынхаа тоо толгойг нь цөөлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд анхаарахгүй бол хэдэн жилийн дараа тоолох малгүй ч болж болно. өнөөдрийн өөх үү, маргаашийн уушги уу?