
Бильярдын спортын олон улсын хэмжээний мастер Г.Ган-Орхоныг “Олимпын Алдар” одонгоор шагнажээ. Тэрбээр Иордан улсын Амман хотод болсон хэйболын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн юм.
Мөн Г.Ган-Орхон нь хэйболын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болж билээ. Ташрамд, Монголын хэйболын спортын түүхэнд өмнө нь эрэгтэйчүүдийн ангилалд Э.Тэмүүжин Азийн АШТ-ээс алтан медаль хүртэж байсан билээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.