Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 129 дэх удаагийн барилдаанд өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Тус барилдаанд Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, "Эв Монгол" клуб, "Дүнжингарав" дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Мөнхбаярын Өсөхбаяр түрүүлж, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Завхан Даян" дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Дондовын Нямдаваа үзүүрлэжээ.
Гуравт Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй заан Д.Мягмаржав, тавд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, "Идэрийн цуурай" дэвжээний бөх, сумын баяр наадмын таван түрүүтэй заан Б.Ган-Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх, сумын заан Д.Бямба-Эрдэнэ нар шалгарлаа. Есөд Баянхонгорын заан З.Анхбаяр, Баян-Өлгийн заан Х.Гасырбек, Өвөрхангайн заан Д.Сундуй, Булганы заан О.Пүрэвдэлгэр нар үлдсэн байна.
Янжка'с Терафи ХХК-ийн захирал Д.Янжиндулам "Цолд ойрхон бөх" уламжлалт шагналаа Увс аймгийн Хяргас сумын заан Д.Мөнх-Отгонд олголоо. Мөн "Өв соёлоо эрхэмлэгч" шагналыг цаашид тогтмол олгохоор болсон бөгөөд барилдааны жаяг дэгийн багийн гишүүдэд олгож байхаар шийдвэрлэжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.