Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллана
Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн дарга, удирдлагуудтай цахимаар хуралдаж, дараах үүрэг чиглэлүүдийг өглөө.
Хүн амын төвлөрлөөс хамаарсан хэвтэн эмчлүүлэх орны ачаалал хэтэрсэн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт зохицуулалт хийж БЗД-ийн зарим хороодыг ХӨСҮТ-д шилжүүлэн эмчлүүлэх, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн эмнэлгүүдэд хуваарилан зохицуулалт хийх шийдвэрийг гаргажээ.
Хүний нөөцийн хувьд Өрхийн эрүүл мэндийн төв болон харьяа эмнэлгүүд, үндсэн мэргэжлийн рекидент эмч нараас бүрдүүлэх үе шаттай арга хэмжээ авахаар болов.
Түүнчлэн,
- Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрийн эргэлтийг сайжруулах, уртасгасан цагаар ажиллуулах
- Засгийн газрын 147-р тогтоолын хэрэгжилтийг биелүүлж, эцэг эх, асран хамгаалагчдад 5 хоногийн цалинтай чөлөөг олгох ажлыг иргэд олон нийтэд хүргэх,
Хөнгөн хэлбэрийн томуу томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдэд хийгдэх өдрийн эмчилгээг эрчимжүүлж, ЭМД-ын санхүүжилттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийг тус тус үүрэг болгосон байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.