Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт буюу 11-р сарын 23-24 хооронд төөрсөн, сураггүй болсон 15 иргэний эрлийн ажиллагааг зохион байгуулж, эсэн мэнд олжээ. Тус ослын дуудлага Дундговь, Өмнөговь, Төв аймгийн таван суманд бүртгэгдсэн байна.
Тэдгээр иргэдийн долоо нь том хүн, найм нь хүүхэд байсан бөгөөд малаа хариулж яваад болон автомашинтайгаа зорчиж яваад төөрч, сураггүй болсон аж. Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага болон орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 74 хүн, 13 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.