НийгмийнНИЙГЭМ

Сэрэмжлүүлэг: Малынхаа араас яваад төөрсөн 42 настай эрэгтэйг 17 цагийн дараа олжээ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас 43 км зайд “Бортээг багийн малчин 42 настай иргэн "А" малынхаа араас 11-р сарын 23-ны өдрийн 14:00 цагийн үед яваад ирэхгүй байна” гэсэн дуудлага бүртгэгджээ. Малынхаа араас яваад төөрсөн тус иргэнийг өнөө өглөөний 07:10 минутад эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Сураггүй болсон иргэнийг Цогт-Овоо сумын Онцгой комиссын дөрвөн машин 27 хүн, Цагдаагийн газраас хоёр машин 12 албан хаагч хайж олжээ. Мөн Онцгой байдлын газраас хоёр машин есөн албан хаагчтай эрлийн баг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button