УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ОТ-ын Гүйцэтгэх захирлын томилгоо | "Монголын эрх ашгийг хамгаалах дүрийг Рио-Тинтод бэлтгэгдсэн С.Мөнхсүх хангахгүй"

Дэлхийн Үндэстэн дамнасан корпораци "Рио-Тинто", монголын "Эрдэнэс Оюутолгой"-н хамтран эзэмшдэг "Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирлыг ойрын хугацаанд шинэчлэн томилох юм.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар саяхан Рио-Тинто талд "“Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлыг Монголын талаас санал болгож, монгол иргэнийг томилж байх нь Монгол Улсын ашиг сонирхлыг бүрэн төлөөлөхөд чухал алхам болно" гэж цохон тэмдэглэж, уг мессэжээ олон нийтэд зарласан.

Үүн дээр үгийн лобби явж эхэлжээ. "Үгийн" гэдэг нь: нэг талд "монгол хүн" гэдэг үг, нөгөө багананд монголын эрх ашгийг хамгаалах статусаас "монголын талаас" гэх агуулгыг мушгигдах эсэх хүлээлт үүсгэсэн аж.

Тодруулбал, өнөө мөд хийгдэх эл томилгоо Ерөнхий сайдын хэлсэн үгийг дагуулсан мэт атлаа утга чанараа өөрчлөх хувилбар хүчтэй яригдсаар байна. "Оюутолгой"-н Гүйцэтгэх захиралд “Рио Тинто” компанийн Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүхийг томилуулахаар хөрөнгө оруулагч тал лобби хийж эхлээд байна.

С.Мөнхсүх нь “монгол хүн” шалгуурыг хангаж байгаа ч эдүгээ Рио-Тинто группийн эрх ашгийг хамгаалах статус ажиллаж буй, “монголын талд” бус.

Ерөөс шударга нүдээр харъя гэвэл,

  • Рио-Тинто монгол компанийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал,  
  • Рио Тинто группийн Арилжаа, бизнесийн хөгжил хариуцсан захирал Б.Болд,
  • Рио Тинто компанийн Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх нар бол хөгжиж буй оронд ҮДК-ийн системээ угсрах хугацаандаа өөрсдийн төлөөлөл болгож тухайн улсаас нь дүр бэлддэг жишгээр л гарч ирсэн хүмүүс.

Ялгаатай заагаар тайлбарлавал, Оюутолгойн ТУЗ дээр монголын талын эрх ашгийг тасралтгүй өмгөөлж, хэт их сөрөг статусаар ажилласан гэх тодотголоор чөлөөлөгдсөн Э.Баясгалан бол С.Мөнхсүх, Х.Амаржаргал, Б.Болд нараас эрс өөр дүр юм. Э.Баясгалан Рио-Тинто соёл дотор өсч, карьераа ч энд ахиулаагүй, тэдний бэлтгэсэн дүр биш байлаа.

Угаас компанийн тухай хуулиараа ч тэр ажиллаж буй газрынхаа эрх ашгийг өмгөөлөх, тэргүүнд тавих үүргээр Б.Болд, С.Мөнхсүх, Х.Амаржаргал нар ажиллах гэрээтэй. Энэ үүргээрээ ажиллаж буй.

Ийм нөхцлөөс дээрх эрхмүүд дундаас "МОНГОЛ ХҮН" гэдэг тодотголоор Оюутолгойн Гүйцэтгэх захирлыг томилох лоббиг Рио-Тинто талаас хийх нь шударга бус ёсзүй юм.

Монголын талаас ч тэр, "Үгүй ээ, танай эрх ашгийг хамгаалах статустай ажиллаж байсан хүмүүсийг монгол хүн гэдэг халхавчаар зүтгүүлэхийг зөвшөөрөхгүй" гэдэг яг таг, хатуу байр сууриа илэрхийлнэ гэх хүлээлт үүсээд байна. Ийм эрх нь ч Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газарт бий.

Цагтаа өнөөгийн төрийн тэргүүн У.Хүрэлсүх Засгийн газрыг удирдаж байхдаа Рио-Тинто группийнхэнд "Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг" гэж байгаад, монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэх хатуу шаардлагыг тавьж байв. Өнөөдөр тэр зарчим, хэлцлийн хэм хэмжээгээ монголын тал тэгтлээ их алдаагүй гэдгийг харуулах шаардлага Оюутолгойн Гүйцэтгэх захирлын томилгоон дээр дахин үүсээд байгаа нь энэ.

Ч.Сайханбилэгийн байгуулсан Дубайн гэрээг Монголын талаас цуцлуулах хэлцэл хийхдээ тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан баг “гудамд орилдог” гэж С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нараа адлаагүй. "Монголоос Рио-Тинто гараад явчихна" гэж айлгах тактик хийж байсан ҮДК-д монголын хэвлэлүүдийн тодорхой хэсэг ч "Үгүй шүү, манай төсөл танай группт том жин эзэлж байгаа" гэсэн агуулгаар дуу хоолойгоо өргөж байв.

Л.Оюун-Эрдэнийн танхимын эхлүүлсэн сайн бөгөөд тэдний хүсээгүй замаараа явахад хүргэсэн нэг гөжүүд байдал нь, тэд хамаг л эрх ашиг, дотоод лоббиг дур зоргоороо хийж ирсэн гадны ҮДК хийгээд дотоодын томчуудтайгаа нэг шатнаас харилцсан явдал. Ерөөс эзэд хүсвэл төрийн шийдвэр дагачихдаг байдлыг тэдний ажилласан жишиг харьцангуй сааруулсан.

Өрөхөд хэцүү байдаг ийм жишгийг дараачийн хэд нь шууд нураагаад, Ухаа худагийнхны хүслээр АМНАТ-өө бууруулаад, “Рио-Тинто”-гийн заавраар өөрсдийнх нь бэлтгэсэн хүнийг "монгол хүн" гэдэг халхавчаар Гүйцэтгэх захирлаар томилж явуулах уу гэдэг сорилт үүсээд байна.

Одоо Төрийн тэргүүн ч тэр, Засгийн газрын тэргүүн ч тэр, УИХ-ын дарга нь тэр нам доторх дайндаа ялсан хойно монголын энэ мэт амин чухал эрх ашгууд руу хараагаа шилжүүлмээр байна. Дотооддоо үймсэн айлыг гаднаас нь орж өөрсдийнх хүслээр амь зуулгах амархан. Дотооддоо хэдий муудавч эргээд монголын эрх ашиг дээрээ мадлуулахгүй, хэн ч харсан ойлгомжтой логикт нь бууж өгөхгүй сөрөх кэйсүүдийн нэг бол яах аргагүй эл томилгоо.

Монгол хүн гэх бөөрөнхий тодотголоос илүү монголын эрх ашгийг хамгаалж чадах тийм хүнээ монголын талаас Оюутолгойн Гүйцэтгэх удирдлагад томилуулах жанжин шугамаа битгий алдаасай.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
10тэрбумын авилгачин д.амартүвшин
10тэрбумын авилгачин д.амартүвшин

Мөнхсүх захиралаа оюутолгойн хангамжийн хэлтэс болон захиалагч хэлтэс /enduser/ болгоны менежерүүд авилгал авч өөрсдийн компаниудаа дэмжисээр ирсэн сайхан уламжлалтайг чи мэднэ. Гэтэл оюутолгой компанийн хэдэн зуун авилгачидаас зөвхөн д.амартүвшин намайг болон миний хамтрагчид баяжуулахын м.ганболд дарга, ганбөмбөлөгийн ч.нэргүй, миний олон жилийн өмнөх нуа б.сэржмаа нарыг хорьж шалгаж байгаа нь дэндүү шударга бус бна. Мань хэдийгээ бодоорой чамд хувь хишигнээсээ хүртээнэ

Amarjargal riotinto mongolia
Amarjargal riotinto mongolia

Amarjargal gej bugsuuruu deeshee garsan jinger bnee j.s.jacqous -n 6008-g huhsuur bgad odii zeregtee yavaa z####i chavgants

Зочин
Зочин

Монголын төлөө хүн биш байна.

Зочин
Зочин

Мөнгөнд хөтлөгдсөн гадна дотны өлөн хулгайчууд дүр эсгэсэн луйвар л хийнэ үү гэхээс улс орныг бодлоо юу

Зочин
Зочин

Рио тинто заль ийм их

Змапочин
Змапочин

Занда мөнгөнд явиншдээ

Гүндэгмаа
Гүндэгмаа

Монголоо гэсэн сэтгэлтэй хүн тавьж 34 хувиа хурдасгах санаачлагч гаргах хүн хэрэгтэй байна

Зочин
Зочин

үнэн үг шүү гадны гар хөл болсон хүмүүсийг тавихгүй байж болох уу

Зочин
Зочин

Гол зүйл чин гүйлгээгээ монгол банкаар явуулах ёстой ингэж бж оюутолгойг хянах боломжтой

Zochin
Zochin

Eguur-iin heden setguulch ni uyaldaatai uyaldaaguineeh olon medeellig hamj avch ireed, sonin oilgomjgui yum bichhiimaa. Redaktor ene ter gej bdiimuu?

Зочин
Зочин

За мангартаад бай л даа. Хөрөнгө оруулагч тал өөрсдийнхөө хүнийг тавих нь зүй ёсны хэрэг шүү дээ. Монголчуудыг тавь гэвэл гарцаагүй нэг кареергүй болсон хөгшин улстөрч эсвэл нэг цүнх баригч томилно ш дээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Chi uuruu bvv manger

Монгол
Монгол

Энэ нэр дэвшигчийн хээ намтар, ажилласан байдлыг топорхой бичээч пээ

Зочин
Зочин
Reply to  Монгол

Бодлогот баатар Цэнд гүний угсааны нэг Мөнхсүх гэж хүн дуулддаг, тэр мөн үү ?

Zochin
Zochin

Zuv hunee songoj buyan boloosoi burhan mini

Зочин
Зочин

Ер нь бол яаж хянах вэ гэдэг асуудал болохоос хөрөнгө оруулагч л шийднэ шүү дээ. Тэд мөнгөө хамгаална. Монголын эрх ашиг бол анх гэрээгээ байгуулахдаа л үр ашгийг хэрхэн хүртэх талаараа өөрт ашигтай тохирох явдал бсан

Зочин
Зочин

Уг нь их зөв санаа агуулга хөндөж. Зарим өгүүлбэр нь хэд уншаад ч ойлгогдохгүй найруулга муу юм

Зочин
Зочин

OT is a complex organization. You need a CEO who is qualified with very unique technical mining skills to run the company as efficiently as possible. How many are qualified in Mongolia?

Владимир
Владимир

Эцсийн дүндээ Оюу толгой компани монголд төрөөс нь илүү чухал эeрэг үүрэг гүйцэтгэж байгаа..Оюутолгойноос манайп өгсөн мөнгөний тал нь улс төрчдийн кармаанд хулгайн замаар орж байгаа..

Zochin
Zochin

Yamar oilgomjgui bichdeg yum be.

Зочин
Зочин

Хэн мөнгөтэй нь хөгжмөө захиалнаааааа Мнгл болхи, харанхуй бдлоор бус дэлхийд зөвшөөрөгдсөн этик гэгч юм мэдэж түүн дээр дөрөөлж бичвэл айл ойлгох аядна

Зочин
Зочин

Монгол хүн тавина гэдэг үг хэний захиалсан хөгжим бэ?.Захиалсан хүн өөрийн хамгийн дуртай дууг захиална биз дээ.

Pujee
Pujee

Ugaasaa TUZ.n darga gishuudees ehleed MGL gej haragddag bolovch dotood setgel n bugd gadniihan bolson shunaltuud bnga bgaad bn gesen n unen ym bishuu !

Зочин
Зочин

Оюутолгойн уурхайгаа монголчууд авч ринтог хөөх өдөр айсуй

Зуу
Зуу

Засаг Риогийн мэхэнд яасан амархан унаж байна аа Рио ч давхар мэхэндээ сайн юм аа Улс орныг гаднаас биш дотроосоо устгадаг гэж үнэн л юм байна Өвөг дээдэс маань Өрөм дотроосоо өтдөг гэж бас л онож хэлсэн байдаг шүү

Зочин
Зочин

Ene humus chn delhiin hemjeenii bolovsrol medlegee uneluuleed olon ulsin group companyd ajillaj bn.yamar mongol ulsaas ene humusig beldsen bishdee.huvi hun shdee.

Зочин
Зочин

OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger

Tumur
Tumur

ОЛОН ДОЛООН ҮГГҮЙ фрийдланд, рио тинто...гээчид ХӨТӨЛЦӨӨД МОНГОЛООС З.А.Й.Л.Ц.ГАА!!!

Зочин
Зочин

Энэ сонгогдсон эрхэмүүд Монгол улсынхаа төлөө ажиллаж чадах уу.Зүгээр л ор нэр төдий ахиухан Долларын цалинг н мөргөж аваал ор нэр төдий эрхэмүүд байж байдаг байхдаа

Зочин
Зочин

хэний хог новш бэ Бээжин гэж нэг хүн бий түүнийг тавих ёстой

Бхт
Бхт

Хог шаарнууд нутаг усаа худалдагсад эх ороноос минь зайлаарай та нар үйлийн үрээ үүрэх л болно

Зочин
Зочин

Ямар ч монгол хүн эцсийн дүндээ Монголынхоо талд л зогсоно!!! Урвагч сэтгэлгээ, хүмүүжилтэй зарим хүмүүс бусдыг өөр шигээ төлөөлдөг учраас иймэрхүү өдөөн хатгасан юм бичүүлж байгаа юм!!! Эсвэл өөрөө захирал болох амбицтай нөхөр бичүүлсэн байх??

Холбоотой мэдээ

Back to top button