Х.Ганхуяг иргэдийн НӨАТ-ын буцаалтын хувийг нэмэгдүүлнэ гэснээсээ ухарч, цаасан дээр нь царцаалаа

Хэдхэн сарын өмнө Шадар сайд Х.Ганхуяг Татварын багцад хуульд өөрчлөлт оруулах буюу Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад өөрчлөлт оруулснаа чрьж, барьж гүйж явсан.
5-р сард уг төслийг Засгийн газар өргөн барьсан ч дараагийн газар бүрдэх зэрэг нөхцлүүдээс үүдэн буцаан татаж авсан бөгөөд Г.Занданшатарын танхим бүрдсэний дараа түүний санаачилсан уг Татварын багц шинэчлэл, түүн дотроо НӨАТ-ын буцаалтын хувийг нэмэгдүүлнэ гэдэг агуулга шинэ Засгийн газрын амлалт, Ерөнхий сайдын "имиж" болоотхов.
Иргэдийн гар дээр НӨАТ-ын буцаалтын хувь хэмжээ нэмэгдсэн байдлаарх буюу 500 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн бол 100 хувь, 500-800 мянган төгрөг хүртэлх худалдан авалт хийсэн бол 50 хувь, 800 мянган төгрөгөөс дээш худалдан авалтад НӨАТ-ын 20 хувийг буцаан олгоно. Мөн аж ахуй нэгжүүдэд НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг 50 сая төгрөг байгааг 400 сая болгож, жилийн орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх ААН-үүд 1 хувийн татвар төлдөг болно зэргээр зовлон ойлгож байгаа хууль санаачлагчийн дүрээр олон нийтэд хүлээлт үүсгэсэн юм.
Шадар сайд Х.Ганхуягийн "Иргэдийн татварын ачааллыг бууруулах, тэгш шударга татвар төлөх эрх зүйн орчин бүрдэнэ. Татварын хөнгөлөлт чөлөөлөлтөө эдэлдэг болно" гэсэн уриа үгс ердөө цаасан дээрх лоозон болж хоцров. Учир нь ирэх оны төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газар НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх асуудлыг ирэх оны 10-р сарын 1 хүртэл хойшлуулчихсан.
Иргэд, аж ахуй нэгжээр түрий барьж явсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өнөөдөр Шадар сайд болж албан тушаал ахилаа. Харин татварын буцаалт, хөнгөлөлт эдэлнэ гэж хүлээсэн иргэд аж ахуй нэгжүүд ирэх онд ч бас чардайж, бүсээ чангалсан хэвээр үлдэж байна.
УИХ-ын гишүүний хувиар хууль санаачлан өргөн барихаар гүйж явснаа шинэ Засгийн газарт суудал олж хармагцаа олон нийтийн хүлээлтийн үл ойшоон Татварын багц шинэчлэлийн хуулиа ч өргөн барилгүй цаасан дээр нь царцааж, ухралт хийлээ.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зайлаач чи