Гадаад мэдээДЭЛХИЙ

Шинэ Зеланд бүх зэрлэг муураа устгалд оруулна

Шинэ Зеланд улс биологийн олон янз байдлаа хамгаалах хүчин чармайлтын хүрээнд 2050 он гэхэд зэрлэг муурыг устгахаар төлөвлөж буйгаа зарлав. Тус улсын Байгаль хамгааллын сайд Тама Потака хэлэхдээ зэрлэг муурууд нь хүйтэн цустай агнагчид учир 2050 он гэхэд устгах махчин амьтдын жагсаалтад оруулна гэжээ. Тэрхүү жагсаалт нь шувуу, сарьсан багваахай, гүрвэл, шавьж зэрэг төрөл зүйлийн тоо толгойд сөргөөр нөлөөлдөг амьтдыг агуулдаг байна.

Өмнө нь зэрлэг муурыг тус жагсаалтад оруулдаггүй байсан юм. Потака хэлснээр хортой зайдсыг өгөөш болгон ашиглах зэрэг аргаар зэрлэг мууруудыг устгалд оруулж болно гэжээ. Тэр “Биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчныг сайжруулж, бидний харах дуртай үзэсгэлэнтэй байгалийг хамгаалахын тулд эдгээр махчин амьтдын заримыг нь устгах хэрэгтэй. Орон нутгийнхаа дархан цаазат газар, далайн эрэг, ой мод махчин амьтад бус шувуудаар дүүрэн байхыг хүмүүс хүснэ гэж бодож байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Арман
Арман

маш зөв

Зочин
Зочин

Manai heden muurniigan ochij uechilj avahgui yum baihdaa

Зочин
Зочин

Монголын гэр хороолол байшин хороолол битүү муур

Холбоотой мэдээ

Back to top button