УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"ЗГ-ын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд нэг тэрбумыг гаргана"

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.11.25/ Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд нэг тэрбум төгрөг, урвалж оношлуур худалдан авахад зориулж 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсныг дуулгалаа. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 80-140 хүүхэд үйлчлүүлж байна.

Өөрөөр хэлбэл ачаалал гурав дахин нэмэгджээ. Нөхцөл байдалтай уялдуулан нэмэлтээр 20 ор дэлгэж, орны тоог 100-д хүргэсэн талаар эмнэлгийн удирдлагууд мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн 7 хоногт 839 хүнд үзлэг хийснээс 60 хувь нь 5-14 насныхан байжээ. Харин хэвтэн эмчлүүлэгсдийн 75 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна.

Өндөр халуурах, цээж шуугих, хоолой сөөж бачуурсан зэрэг шинж тэмдгээр илэрч буй томуу, томуу төст өвчлөлд бага насны хүүхдүүд илүү өртөж, хүндэрч байгааг эмч нар онцоллоо. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрээр хийх үзлэгийг тогтмолжуулах шаардлагатай гэв. Бүх шатны эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг 17:00-20:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж эхэлснээр 2-3 цагийн хүлээгдэл нэг цаг болж буурсан тухай эмнэлгийн удирдлагууд танилцууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Учрал хүмүүстээ ажил хуваарилсаар адаг сүүлд нь гэрийнхээ үйлчлэгч, аав ээжийнхээ асрагчаар дуусгах болж дээ.

Идэрчулуун
Идэрчулуун

Сайн байцгаана уу? Эрхэм төрийн түшээд минь та нарын ёс зүй талаар хэдэн зүйлийг тодруулах гэсэн юм аа.тэтгэвэрийн настангууддаа халамж,үйлчилгээгээ хүртээмжтэй болгооч.нэн түрүүнд эрүүл мэндийн хуулинд мөрдөгдөж байсан даатгалын талаар ямарч мэдээлэл байхгүй бна.даатгалаар үйлчлүүлэх үйлчилгээг тодорхой болгож өгнө ард түмэндээ мэдээ,мэдээлэл өгөөч.

Холбоотой мэдээ

Back to top button