Өвлийн идэшний үнэ өнгөрсөн жилээс 300-400 мянган төгрөгөөр нэмэгджээ

Өвлийн сар гарч, иргэд хүнсэндээ хэрэглэх идшээ нөөцөлж эхлээд буй. Үүнтэй холбогдуулан хаанаас ямар үнээр өвлийн идшээ авч болох талаарх мэдээллийг хүргэж байна. Тодруулбал, та мах худалдаалдаг томоохон захууд болох Эмээлт, 21 аймгийн малчдын худалдааны төвөөс өвлийн идшээ сонгон авах боломжтой.
Тэгвэл иргэдийн ихээр зорин очиж идшээ базаадаг Эмээлт зах дээр мах ямар үнэтэй байгааг талаарх мэдээллийг хүргэе. Иргэдийн ихээр худалдан авдаг өвлийн идэшний үхэр, адуу 1-3.5 сая төгрөгийн үнэтэй байна. Шүдлэн үхэр 1-1.2 сая төгрөгийн үнэтэй байгаа бол адуу 700 мянгаас 1.8 сая төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин идэшний тэмээний үнэ 1-3 сая төгрөгийн хооронд байгаа юм. Энэ жил идэшний үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад дунджаар 300-400 мянган төгрөгөөр нэмэгджээ. Мөн эмээлт зах дээр бог мал төхөөрүүлэх үнэ 30 мянган төгрөг байгаа бол бод малыг 120 мянган төгрөгөөр төхөөрдөг байна.
Өвлийн идэшний цаг эхэлсэн учир иргэд бод мал худалдан авах нь нэмэгджээ. Тэгвэл энэ жилээс эхлэн 21 аймгийн малчид өөрсдөө малын махаа худалдаалах дөрвөн цэг нийслэлд бий болсон. Тус цэгээс иргэд өвлийн идшээ худалдан авах боломжтой.
Цахим орчинд өвлийн идэш худалдаална гэх зараас үзвэл бод малын үнэ 2 сая төгрөгөөс эхэлж байгаа аж. Харин махны худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд өвлийн идэшний багцаа худалдаалж эхэлжээ. Тус багцаа 20-85 кг хооронд бэлтгэн, хүргэн өгөх юм байна. Үнийн хувьд 500 мянган төгрөгөөс 1.6 сая төгрөгийн хооронд худалдаалж эхэлжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.