СпортСПОРТ

Жүдо бөхийн "Их дуулга" тэмцээнд өнөөдөр манай улсын гурван тамирчин барилдана

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн өнөөдөр Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод 14:00 цагаас эхэллээ. Тус тэмцээнд оролцох манай улсын баг, тамирчид Абу Даби хотод бэлтгэлээ базаасаар буй. Уламжлал ёсоор тэмцээн хөнгөн жингүүдээр эхлэх бөгөөд хэсгийн барилдаан Монголын цагаар 14:00, медалийн төлөөх шигшээ барилдаан 21:00 цагт эхэлнэ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг-ын жингийн барилдаанууд болно. Манай улсын гурван жүдоч өнөөдөр хэсгийн барилдаанаа хийх хуваарьтай байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд МУГТ Э.Ариунболд, залуу жүдоч Т.Түмэнжаргал, -66 кг-ын жинд МУГТ Ё.Басхүү нар зодоглох юм.

Б.АЗЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button