СПОРТ

Гүржийн "Их дуулга"-д Ё.Басхүү, Т.Ариунзаяа тэргүүтэй 20 жүдоч зодоглоно

2025 онд "Их дуулга"-ын есөн цуврал тэмцээн зохион байгуулахаас дөрөв дэх нь энэ сарын 21-нд Гүржийн Тбилис хотод болно.

Тус "Их дуулга"-д 52 орны 441 жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ. Харин манай улсаас 11 эрэгтэй, есөн эмэгтэй жүдоч зодоглоно.

Эрэгтэй тамирчдаас

  • 60 кг-д К.Ёолк, Э.Ариунболд,
  • 66 кг-д Ё.Басхүү, Ө.Бямбасүрэн,
  • 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа,
  • 81 кг-д О.Шинэбаяр,
  • 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ, Б.Мөнхбаяр,
  • -100 кг-д Б.Хүдэрчулуун,
  • +100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдана.

Харин эмэгтэйчүүдээс

  • 48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь,
  • 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од,
  • 57 кг-д М.Ичинхорлоо, Т.Ариунзаяа,
  • 70 кг-д Д.Есүй,
  • -78 кг-д А.Дуламсүрэн,
  • +78 кг-д А.Адъяасүрэн нар зодоглохоор бэлтгэлээ базааж байгаа аж.

Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан 2025 онд олон улсын тэмцээнд оролцоогүй бөгөөд албан ёсны анхны тэмцээн нь Тбилисийн “Их дуулга” болж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button