Гадаад мэдээДЭЛХИЙ

ОУ-ын Жүдогийн холбоо Оросын жүдочдыг улсынхаа далбаа дор өрсөлдөхийг зөвшөөрчээ

Олон улсын Жүдогийн холбоо (IJF) пүрэв гарагт /2025.11.27/ мэдэгдэл хийхдээ ОХУ-ых тамирчид улсынхаа далбаа дор өрсөлдөхийг зөвшөөрч буйгаа зарлажээ. Тус холбоо “IJF-ийн гүйцэтгэх хороо ОХУ-ын тамирчдыг 2025 оны Абу Дабигийн Их дуулгаас эхлэн төрийн дуулал,тэмдэгтэйгээр улсынхаа далбаа дор өрсөлдөхийг зөвшөөрөх шийдвэр гаргасан” гэсэн юм.

ОХУ-ын жүдо бөхийн нийгэмлэг үүнийг сайшаан хүлээн авчээ. Оросын Спортын сайд Михаил Дегтярев Телеграм дээр бичихдээ “Жүдо бол оросуудын хичээллэх дуртай спортуудын нэг. Ойролцоогоор хагас сая иргэн тогтмол жүдогоор хичээллэдэг. Манай улсын хувьд чухал спорт, ерөнхийлөгч маань хичээллэдэг спорт” гэсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жүдо бөхийн хар бүстэй билээ.

2022 онд Украины дайн эхэлсний дараа ОХУ-ын тамирчдыг олон улсын спортын арга хэмжээнд оролцохыг хориглох болсон. Олон улсын Олимпын хороо (IOC) зэрэг байгууллагууд Оросын тамирчдыг үндэсний далбаа дор өрсөлдөхийг хориглосон юм.

Эх сурвалж: The Moscow Times

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Адгийн муу муухайг үйлдэгч бусармаг үндэстэн. Дэлхийн нийтээс тэр чигээр нь зайлуулах ёстой.

Zochin
Zochin
Reply to  Зочин

Hujaa hulgaichaa chi uuruu zailchihsan chin deer bizde.

Холбоотой мэдээ

Back to top button