Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Навальный агсны авлигын эсрэг бүлгийг террорист байгууллагуудын жагсаалтад нэмэв

Пүрэв гарагт /2025.11.27/ ОХУ-ын дээд шүүх Алексей Навальный агсны Авлигын эсрэг санг террорист байгууллагуудын жагсаалтад нэмсэн байна. ОХУ-ын эрх баригчид сөрөг хүчний удирдагч агсан Навальныйн сүлжээнд дарамт шахалт үзүүлж ирсэн. Түүний авлигын эсрэг санг террорист байгууллагуудын жагсаалтад нэмснээр гишүүд болон дэмжигчдэд нь илүү хатуу шийтгэл оноох боломжтой болно.

Навальный 2022 оноос хойш “Anti Corruption Foundation” байгууллагаараа дамжуулж үйл ажиллагаа явуулсан. АНУ-д бүртгэлтэй тэрхүү байгууллага нь терроризмыг сурталчлах, зөвтгөх, дэмжих чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг гэж ОХУ-ын дээд шүүхийн шүүгч Олег Нефёдов хэлсэн байна. Нефёдов өмнө нь олон улсын ЛГБТ хөдөлгөөнийг хориглох, Талибаныг ОХУ-ын террорист байгууллагуудын жагсаалтаас хасах зэрэг хэргийг даргалж шүүж байсан юм.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button