Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойм: Тэдний романтизм

Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Ерөнхий сайдын суудалтайгаа үлдэж, МАН-ын Их хурлаар Н.Учрал намын дарга болон УИХ-ын даргын суудлыг атгасан.

МАН дотроо хагарч, хөлөө жийлцсэний эцэст гар барилцан эв нэгдлээ тунхагласан мэт имиж бүтээхийн тулд байдаг чадлаараа хичээсэн нь энэ үү гэвэл үгүй. Харин хагарал тэмцлээ нуух гэж байдаг чадлаараа оролдож буй нь энэ байв.

Ерөнхий сайд өнөөдрийг хүртэл өөрийнх нь бүрдүүлсэн танхим хийгээд 100 хоногийн дотор ямар гайхалтай төлөвлөгөө гаргаж ажилласны хүчээр хулгайтай тэмцэж, эдийн засаг сэргэж, төрийн данхар бүтэц хумигдсан талаар баахан ярив. Харин бодит байдал дээр Монгол улсыг 2026-2030 он хүртэл хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг нь хэлэлцэх үеэр гишүүдийн санал шүүмж дуусаагүйн дээр байнгын хороод дээр л гэхэд зарчмын зөрүүтэй 210 санал гарсан.

Өөрийг нь Ерөнхий сайд болсноос хойш улс орон зөв голдрилдоо орж буй мэт мэдрэмж тэдэнд л төрөөд байдаг нь сонин. Энэ богино хугацаанд олон зүйлийг өөрчлөн шинэчилж, Монголд гэрэл гэгээ бий болж буй мэтээр олон нийтэд итгүүлэх гэсэн олон ч PPT-г Ерөнхий сайд Г.Занданшатар танилцууллаа.

Гэтэл бодит байдал дээр арай ядан 11-р сарын 15-аас өмнө ирэх оны төсвөө батлуулсан ч төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал нь 1.6 их наяд, инфляц улсын хэмжээнд 9 хувь, Улаанбаатар хотод 9.9 хувьтай хэвээр. Эдийн засаг өсөөд байгаа гэдэг ч зээлийн өрийн үлдэгдэл 43.8 их наяд төгрөг буюу өмнөх жилийнхээс 23.5 хувиар өсчихсөн байх жишээтэй.

Ард иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлөх үүднээс ирэх оны төсөвтөө татварын хөнгөлөлт, НӨАТ-ын буцаалтын хувийг нэмэгдүүлэхээр тусгасан гэсэн атлаа хэрэгжих хугацааг нь ирэх оны 10-р сар хүртэл хойшлуулчихсан.

Энэ дундуур Н.Учрал намын дарга болмогцоо МАН дотроо ардчилал биш социалист диктатур авчирна гэдгээ зарлан тунхагласан анхны 80-аад оны төлөөлөл болов.

Ард түмнээс алсарсан намаа ард түмэнд нь ойртуулна, намын гишүүдээ оноожуулна, намын ажлын туршлага, мерит тогтолцоог нэвтрүүлж анхан, дунд шатанд ажиллаагүй бол бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй зэргээр мөрийн ч гэхээсээ мөрөөдлийн хөтөлбөрүүдээ танилцуулсан.

МАН байсгээд л залуусаасаа сорчилж, өндөр итгэл найдвар хүлээлгэж буй мэтээр хууччуул нь шийдвэрлэж чадахгүй овоорсон асуудлаа тэднээрээ хийлгэсээр ирсэн. Өмнө нь Д.Амарбаясгаланг, Л.Оюун-Эрдэнийг, одоо Н.Учралыг.

УИХ-ын дарга болмогцоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг бүрэн эрхийнх нь хугацаанаас өмнө татаж авчраад Тамгын газрынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга болгож буйгаас нь харахад Н.Учрал нам доторх хагарал болон өөрийг нь сөрөгчдөөс болгоомжилж, Д.Амарбаясгаланд оногдсон "шийтгэл" өөр дээр нь нэг л өдөр ирэх вий гэж хэрэндээ болгоомжилсных биз.

Г.Занданшатарын ч, Н.Учралын ч улс төрийн үзэл санаа, нийгмийн хөгжлийн талаарх төсөөлөл нь хоцрогдож буй нь тэдний хийснээ дүгнэж буйгаас харагдах төдийгүй бодит нөхцөл байдал хийгээд прагматик тооцооллоос илүүтэй хүсэл, мөрөөдлөө л яриад байдаг нь аль алиных нь сул тал болсоор байна.

Намын анхан шатныхны зовлон хийгээд тэдний нам доторх хүсэл амбицаас илүүтэй Н.Учралын хүсэмжит загвар л намынх нь Их хурал дээр танилцуулагдаж харагдсан.

Харин нөгөө талд бодит амьдрал, эдийн засгийн суурь судалгаа тооцооллоос хол амлалт, хөгжлийн төлөвлөгөө ярьдаг Ерөнхий сайдтай нь энэ долоо хоногт бүрэн мэдрэгдэв.

МАН өнөөдөр практик, шийдэл ярьдаггүй хоёр улс төрчийг нэгийг нь намын дарга, нэгийг нь Ерөнхий сайдад томилчихоод дараагийн сонгууль хүртэл энерциэр нь явуулна гэж шийдэж буй. Гэхдээ нөгөө л нэг улс төрийн кампанит ажил, сонгуулийн үеэр л яригддаг лоозон мэт хэт өөдрөг төсөөлөлтэй романтизмдаа автсан улс төрчид хожмоо популистуудын тоог нэмээд л дуусдаг жамтай билээ.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

төрийн 3 институци 1 хүний гарт орж одоо үнэнийг хэлсэн хүмүүсийг баривчлах л үлдээд байна, эрдэнэтийн тендерийн будилаанд бүлэглэсэн 3 яагаад чимээгүй байгаа нь ойлгомжтой

Зочин
Зочин

Энэ хоёр одоо угаасаа юуч хийж чадахгүй ээ . Бүх зүйл Хүрэлсүхийн гарт бна . Хүрэлсүх нь MCS ийн гарт бна даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

MCS гэж нэг муухай мангас байна аа

ЗОЧИНзочин
ЗОЧИНзочин
Reply to  Зочин

Юу бичсэн байна вэ? "Хүрэлсүх нь MCS ийн гарт бна даа" гэсэн байх юм. Энэ чинь үнэн бол Монгол түүний хүн ам нэг компанийн албат болж байна уу? Үүнийг зохицуулах хүчин хаа байна???

Зочин
Зочин

Монгол төр MCS-ийн нөлөөнд бүрэн орлоо,Процес улам гүнзгийрч байна.
Цаашдын сонгуульд МСS-ийг хамгаалагчид л сонгогдоно,тэд тэндээс санхүүжигдэнэ

Зочин
Зочин

Зандан ИХ ХУРЛЫН 71 ГИШҮҮНИЙ САНАЛААР ОГЦОРСОН БИЗ ДЭЭ....НАМ ДОТРОО 2 УДААГИЙН САНАЛ ХУРААЛТААР ЯЛАГДСАН... ИРГЭД ДУРГҮЙ БОЛСОН......АЛЬ ХЭДИЙН ТААЛАЛГҮЙ БОЛСОН ЕРӨНХИЙ САЙД

Зочин
Зочин

олон юм ярилгүй энэ 2 хүнээр ажлыг нь хийлгэ.

зочин
зочин

адны хэл буруутан ирэхэд ширээ шүүгээ тавьж өгөөд идээ будаагаар хүндлэн зочлоод бүүр сүүлдээ тэднийхээ эрхшээлд зарим ихэс дээдсүүд чинь ороод өөрийн мэдэлгүй болоод та нарын минь алтан өлгий нутгийн чинь газар шороо эд баялагтай нь, арав таван малыг чинь хошуу цорвойж өгөөд амь насаа даатгаж, бурхан шашнаа дуган сүмтэй нь хамх цохилон хаяад түмэн хуврагуудаа, төрийнхөө зүтгэлтэн эрдэмтэн мэргэдээ золионд гаргаад цэвүүн цагт зарим нь хагартлаа баяжаад зарим нь өлсгөлөнгийн туйлд хүрэхэд та нарыгаа үнсэнд хаясан шалзын чинээ бодохгүй нүүрээ буруулах цаг ирнэ. Тэр цэвүүн цагт хувиа хичээсэн хувалз хачиг гарч ирнэ. Тэд хулгана зурам мэт мэрнэ, хувалз хачиг мэт сорно. Тэд дээр дооргүй идээд дэл сүүлгүй зулгаагаад хаях нутгийг юутай үлдээх билээ. Харин тэд 3000 галвыг үзтэл очир тамын оронд сууна.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

хий үзэгдэл.тэнүүчилж эхлэх нь тэр!

Шагай
Шагай

МАН ын хан Уламжлалын намын Ням Осороор намаа удирдуулахдаа тулах гэж дээ

Шагай
Шагай

Яг нарийндаа Ням Осор ардчилсан намын угшилтай.90 онд МАН огцор гээд гүйж явсан нөхөр

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Змапочин
Змапочин

Занданг ойлгохгүй бна хулгайтай тэмцээд гоё боллоо гэхийн ядаргаатхй сдавэ

Зочин
Зочин

Ямар амьтад хүүхдүүдийг тагнуулч болгоно тагнуулд ажилд авна гэж худлаа хошгоруулаад байдийн

Зочин
Зочин

eguur улныхан хоёр ялгагдахаа болихнээ бичиж байгааг нь дэмжиж бга улныханыг хараад байгаарай хахаха

Зочин
Зочин

хулгайтайгаа тэгээд тэмцээч худлаа поопроод байхаа боль зандан шатар аааа

иргэн
иргэн

Баянхонгорын Тэр сахал үсэндээ баригдсан нөхөрөөс ямар ч гайхамшиг, гайхалтай төлөвлөгөө хүлээх ч хэрэггүй. Тэр хүнд иргэн, аж ахуйн нэгжийн татварыг багасгаж, НӨАТ-ын босгыг өндөрсгөж байж л нэр төрөө хамгаалах ганц боломж байна.

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

хаха
хаха

Амараа хар бяцда минь шалчигнаж юм хум бичүүлэхээ одоо болиоч ээ хар лалараа.

шудраг үнэнг эрхэмлэгчидээ
шудраг үнэнг эрхэмлэгчидээ

Хараад байхнаа монголоор л нэг улс төрчид мундаг ухаантай хүмүүс хөөрхийдаа үзсэн харсан уншсаныхаа хэрээр янз янзийн таамаг дэвшүүлэгчид болчих. Энэ бүгдийг хараад байхаар урам өгөх санаатай сайн талаас нь харах гэхээр хэлэх үг олдохгүй хэцүү, муу талаас харвал улсын садаа тушаа гээд хлчихмээр .Энэ олон ухаантнууд үнэхээр л бүтээлчээр ажлаад байгаа юм бол Монгол улс хөгжөөд азидаа бар болчихмоор доо . ккк Тэгэхээр энд тэндээс хагас дутуу мэдээ олж уншсанаа .дуулсанаа мэдлэгтэй болчихлоо гэж өөрөө өөрийгөө хуурсан мэдэхгүй атлаа мэдэг дүрд хувирсан морь унасан толгойгүйхүн гэгч шиг бид чадна мэднэчүүдийн өргөн армитай болжээ. Гүйх нохойн урдуур гүйхгүй чингэр,гөлөгнүүд хөшилдөөд саад байх хэрэг байна уу? Нэгэнт ажил өгсөн бол ажиллах боломж олгоод яадаж жил болов чимээгүй харзнах тэвчээр үнэхээр байхгүй нь харамсалтай. Ийм янзаар хм хэлээ билүүдээ тичаалдаад байвал хэнбэ гуайн ч ажиллахад хэцүү л дээ. Нийгмийн ямар ч тогтолцоотой байлаа ч улсаа хөнжүүлье гэвэл бие сэтгэлээ нэгэн чигт цэгцлээд бие биенээ түшиж тулаад бие биенийхээ үгүй дутууг нөхөж явж л хөгжиж уршилнаа. Хар массыг дэвэргээд өө сэвгүй өв тэгш удирдагч олно гэх нь мөрөөдөл үлгэрт тэр баатарууд байгаа .Харин бодит амьдарал даар өөгүй өндөг мэт алдаагүй төгс төгөлдөр хүн гэж өнөөдрийг хүртэл цэнхэр гариг дээр хараахан төрөөгүй л байгаа. Магадгүй хиймэл оюун гэгч нь төгөлдөршөөд болохыг үгүйсгэх аргагүй.

шудраг үнэнг эрхэмлэгчидээ
шудраг үнэнг эрхэмлэгчидээ

Толгойтой болоно нь могой шиг хэлээ гозолцуулаад хорон муу уг цацаж байхаа түрч болов анзнаад гараа хөдөлгөж хийж бүтээхэд ухаанаа зориулдагч болоосойд оо. Хэзээ ч шүүмжилж болно үг өмхийрдөггүй юм аа. өмнөх ажилчин л алд дэлэмээр хойт татагдаад байна шүү?

Холбоотой мэдээ

Back to top button