Нийгэм мэдээ
Намар буцаж чадалгүй үлдсэн таван хун шувууг сумын төвд авч ирсэн байна

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байнцагаан нууранд 6 хун шувуу намар буцалгүй үлджээ. Үүнээс нэг хун эндэж, үлдсэн тав нь явж чадахгүй байсныг нутгийн малчин анзаарч холбогдох байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байна.

Улмаар дуудлагын дагуу өчигдөр /2025.11.28/ Жаргалант сумын байгаль хамгаалагчид дээрх таван хун шувууг сумын төвд авч ирж цаашид хэрхэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхийг холбогдох байгууллагаас хүссэн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АМЖИЛТ ХҮСЬЕ
Нэг айл байх даа. нэг нь өвдөхөөр нөгөөдүүл нь буцаагүйг бодоход аав ээж 2-ынх нь нэг нь өвдсөн байна. Бусад нь дэгдээхэйнүүд , том болсон байх. Урагшаа нисэх мэдлэг туршлагагүй тул хараад дууриагаад байсан байна.