НийгмийнНийгэм мэдээ

Уламжлалт анагаах ухааны эмч Д.Нямсүрэн: Томуугийн улиралд усархаг төрлийн жимс хэрэглэж болохгүй

Томуу, томуу төст өвчний улирал эхэлж, дэгдэлт их байгаа билээ. Тэгвэл тус өвчнийг уламжлалт анагаах ухаанаар хэрхэн эмчлэх болон урьдчилан сэргийлэх талаар "Егнин" уламжлалт анагаах ухааны эмнэлгийн их эмч Д.Нямсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр уламжлалт ангаах ухааны магистр бөгөөд тус салбарт олон жил ажиллаж буй туршлагатай нэгэн юм.

Томуугийн халдвар авсан бол халуун хоол цайгаар өвчнөө боловсруулна

-Сүүлийн үед томуу, томуу төст өвчний дэгдэлт их байна. Тус өвчнөөр өвдөж танайхыг зорьж ирж буй хүмүүс хэр олон байна вэ?

-Уламжлалт анагаах ухаанд ханиад, томуу, халдварт өвчин, уушгины өвчнийг тухайн үе шатанд нь тохирсон эмчилгээ хийдэг. Тан, утлага, бин жигнүүр гэх мэт олон эмчилгээ байдаг. Сүүлийн үед уламжлалт эмчилгээг хүмүүс ойлгодог болсон. Тиймээс өвчнөө хүндрэхээс урьдаж манайхыг их зорьж байна. Ялангуяа ханиад томуу их байгаа учир энэ төрлийн вирусийн халдвар авсан хүмүүс манайхыг зорьж ирдэг. Түүнчлэн ханиадны вирус нь урхагшаад, архаг өрөвсөл болж хүндэрсэн хүмүүс ч цөөнгүй эмчлүүлдэг.

-Уламжлалт анагаах ухаанаар томуугийн төрлийн вирусийг хэрхэн эмчлэх вэ?

-Ханиад томууг манай уламжлалт анагаах ухаанд халууны өвчин гэж нэрлэдэг. Халууны өвчнийг дотор нь эс боловсорсон, дэлгэрсэн халуун гэж хоёр ангилна. Эхнийх нь эс боловсорсон халууны үед хүний бие жихүүцэх, нус гоожих, бие зараах шинж тэмдэг илэрнэ. Энэ үед тухайн эс боловсорсон өвчнийг боловсруулж халуун луу нь шилжүүлэх эмчилгээг эхний ээлжид хийх ёстой. Яаж боловсруулах вэ? гэвэл "мана дөрөв", "норов долоо" зэрэг тан уух, халуун бүлээн хоол цай хэрэглэх, халуун аарц уух зэргээр өвчнөө боловсруулна. Түүний дараагаар халуунаа нядлах буюу хүчийг нь бууруулах эм тан уух болон эмчилгээ хийнэ. Халуунаа бууруулсны дараагаар хий үүсэж ядрах шинж тэмдэг илэрнэ. Европ эмчилгээ хийлгэсэн ч мөн адил тухайн өвчтөн тамирдаж ядардаг. Тиймээс төлжүүлэх, хий засах, тамир тэнхээ оруулах эмчилгээг заавал хийх шаардлагатай.

-Европ эмчилгээ болон уламжлалт эмчилгээ хоёрын ялгаа нь юу вэ?

-Европ эмчилгээ, уламжлалт анагаах ухаан хоёулаа л тухайн өвчнийг эдгээж таарна. Эмчлэх арга барил, шинжлэх ухаан нь хоорондоо ялгаатай. Уламжлалт эмчилгээний давуу тал нь хүчтэй тариа, эм зэргийг ашигладаггүй. Тиймээс уламжлалт анагаах ухаанд тухайн өвчтөн маань аль түвшинд байгаа эсэхээс шалтгаалж эмчилгээ нь өөр өөр. Боловсроогүй үедээ байвал, нян нядлах эмчилгээ хийгээд түүний дараагаар тамир тэнхээ тэтгэх эмчилгээ хийх жишээний. Хэрвээ өндөр халуурсан, үрэвсэл өндөртэй ирвэл шууд халуун, үрэвслийг буулгах эмчилгээ хийнэ. Эмчилгээ нь тан, эм, бариа бумба, шаардлагатай бол төөнүүр эмчилгээ, цус гаргах, зөгийн балтай татлага, утлага зэрэг эмчилгээнүүд байдаг. Өвчтөн ямар шатандаа байгаагаас ямар эмчилгээ хийх нь шийдэгдэнэ.

-Дэгдэлт өндөр буй томуугийн хүрээний вирусийн хүндрэл ямар байна?

-Вирусийн гаралтай энэ өвчин нь өндөр халуурах, уушгинд хатгалгаа болох зэрэг эрсдэлтэй. Зарим тохиолдолд доошоо гүйлгэх буюу суулгах зэрэг шинж тэмдэгтэй байна. Шинж тэмдэг нь тухайн хүний дархлаанаас шалтгаалж өөр өөр байдаг. Халуурахгүй байж байгаад уушгины хатгалгаа болох ч тохиолдол гарсан. Тиймээс ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаж тохирсон эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Энэ вирус нь маш богино хугацаанд хүндэрч буйгаараа эрсдэл ихтэй байна.

Усан суурьтай буцалгасан шингэн зүйлсийг сонгон уух нь тохиромжтой

-Тус өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд юун дээр анхаарах шаардлагатай вэ. Уламжлалт анагаах ухаан талаасаа?

-Урьдчилан сэргийлэхэд идээ ундаа, явдал мөр маш чухал. Дархлаа сайжруулах, биеийн тамир тэнхээг нэмэгдүүлэх бүлээн, шимтэй, хурдан шингэх хөнгөн төрлийн хоол хүнс хэрэглэнэ. Тухайлбал, хонины мах, үхрийн мах, өвлийн улирал учир адууны мах идэж болно. Харин өвлөөс бусад улиралд адууны махыг идэж болохгүй. Уух зүйлс гэвэл бүлээн чацарганын шүүс, зөгийн балтай ус, үзмийн шүүс, аарц, хярам гэх мэт усан суурьтай буцалгасан шингэн зүйлсийг сонгон уух нь тохиромжтой. Хооллохдоо цагаа зөв тохируулж, хэмжээтэй хооллох нь чухал. Нэг дор хэт их идэх нь буруу. Мөн хоол идэхгүйгээр өлөн удаан хугацаагаар явах нь дархлаа буурах шалтгаан болдог. Агаар сэлгэлт маш чухал байна. Тэр тусмаа бага насны хүүхдүүдийг зайлшгүй агаарт гаргах хэрэгтэй. Ханиаднаас урьдчилан сэргийлэх эхний дүрэм нь ариун цэвэр шүү дээ. Гараа тогтмол угааж, гэртээ чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх учиртай.

-Хэрхэн зөв зохистой хооллож, өдөрт идэх хоолны хэмжээгээ тодорхойлох вэ. Хориглох хоол хүнс бий юу?

-Ямар нэгэн халдварын гаралтай өвчнөөр өвдөөгүй энгийн хүн бол өглөө, өдөр, орой гэж өдрийн гурваар хооллоно. Өглөөний хоолноос өдрийн хоолны зай нь гурваас дөрвөн цагийн зайтай байх ёстой. Нэг удаагийн хооллолтоор нэг аяга хоол идэх ёстой. Хүн ходоодныхоо дөрөвний хоёрт нь багтахаар хэмжээний хоол идэх ёстой байдаг. Үлдсэн дөрөвний нэгт нь шингэн зүйл байх бөгөөд үлдсэн зай нь хоосон байж, эрүүл хоол шингээлт явагддаг. Ханиадны үед усархаг жимс хэрэглэх нь тохиромжгүй. Тухайлбал, усан үзэм, лийр, алим, тарвас зэргийг хэрэглэж болохгүй. Мөн түүхий ногоо, салат зэргийг идэх нь тохиромжгүй байдаг. Тиймээс хүнсний ногоог бүрэн болгож өгөх хэрэгтэй. Хөргөгчөөс гарч ирсэн бүтээгдэхүүнийг шууд хэрэглэж болохгүй. Заавал тасалгааны хэмд тодорхой хугацаанд байлгасны дараа хэрэглэнэ. Сүүг заавал хөөрүүлж хэрэглэх, аарц, айраг, хоормог зэргийг бүлээтгэх, буцалгах зэргээр хэрэглэх ёстой.

-Ханиад хүрсэн бага насны хүүхдийг хэрхэн зөв хооллох вэ?

-Ханиадаар өвдсөн бага насны хүүхэд халуурсан үедээ хоол идэх дуршилгүй болдог. Тиймээс халуун буурсны дараагаар өдрийн хооллох ёстой хэмжээг нь заавал өгнө. Түүнчлэн эмчид үзүүлэх шаардлагатай. Тухайн өвчин аль шатандаа явж буйг нь эрүүл мэндийн байгууллагад хандсанаар мэдэх боломжтой.

-Уламжлалт анагаах ухаанд халдварын гаралтай ханиаднаас урьдчилан сэргийлэх ямар нэгэн бүтээгдэхүүн байдаг уу?

-Томуугаас урьдчилан сэргийлэх "мана дөрөв"-тэй цай гэж байдаг. "Мана дөрөв" танийг хоёр литр бор цайнд хоёр тунгаар хийж холиод урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих үүднээс цай байдлаар өдөр тутамдаа ууж болно. Ер нь уух зүйлийг өтгөн биш шингэн байдлаар хэрэглэх нь зүйтэй.

-Өвлийн улиралд ямар төрлийн мах, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй байдаг вэ?

-Өвлийн улиралд хүний ходоодны шингээх чадвар хамгийн дээд түвшиндээ хүрч ажилладаг. Учир нь гадаа хүйтрээд эхлэхээр хүн биеийн элч дулаанаа дотроо хурааж эхэлдэг. Энэ үед ходоодны хоол шингээх чадвар сайн байдаг. Тиймээс монголчууд эрт үеэсээ өвлийн эхэн сард өвлийн идшээ бэлддэг. Идшиндээ адууны мах, үхрийн мах, хонины мах зэргийг түлхүү авдаг. Түүнийгээ үүц байдлаар буюу үхрийн махыг ширэнд нь боох, хонины махыг гүзээнд нь хийх зэргээр хадгалдаг. Харин адууны мах халуун чанартай учраас өвлийн эхний хоёр сард буюу эд хүйтнээр идвэл зохимжтой. Цагаан сараас хойш идэхгүй. Тиймээс эхлээд адууны махаа хэрэглээд, түүний дараагаар үүц болгож дарсан махаа хэрэглэнэ.

Малгай өмсөхгүй явах нь тархийг царцааж, тэнэг болох магадлалыг ихэсгэдэг

-Мах удаан хадгалагдах тусам ходоодонд шингэх нь хурдан байдаг гэсэн үг үү?

-Яг тийм. Үхэр, хонины мах хадгалах тусам чанар нь бүлээн болж, шингэх нь хурдан болдог. Тиймээс хавар дулаарч ходоодны элч буурсан үед идэхэд яг тохирдог гэсэн үг. Түүнчлэн борцолсон махаа хаврын сүүл сар, зун идэхэд тохиромжтой. Мах хатах тусмаа шингэхэд хялбар болно. Тэгэхээр манай монголчууд эрт үеэс хүний ходоодны шингээх чадварт тохируулж, улирал бүр өөр төрлийн мах хэрэглэж ирсэн байгаа юм.

-Таван хошуу малын махнаас өөр бусад амьтны мах хэрэглэх нь хэр зохимжтой вэ. Жишээний тахиа, гахайны мах гэх мэт?

-Тахиа, гахай, загасны мах зэрэг нь сэрүүн чанартай. Гэхдээ огт хэрэглэж болохгүй гэсэн үг биш. Тохируулж хэрэглэх хэрэгтэй, загасны шөлийг хаврын улиралд уух нь сайн. Тиймээс хэтрүүлэн хэрэглэж л болохгүй гэж ойлгох нь зөв. Өвлийн улиралд хүний бөөрний мах ихэсдэг учир бөөрөө бөмбийтөл бөөцийлөх учиртай. Бөөрөөрөө даарч болохгүй, бөөрийг дэмжих, тэтгэх зүйлс хэрэглэвэл их сайн.

-Тэгвэл хувцаслалтын тухайд?

-Улиралдаа зориулж хувцсаа сонгох хэрэгтэй. Өвлийн хувцас сонгохдоо аль болох чийгтэхгүй материал сонгоно. Сүүлийн үед хүүхдүүдэд сентифон дотортой буюу хөлрөгдөг куртик аваад байгаа харагддаг. Энэ нь хатгалгаа авах өндөр эрсдэлтэй. Тиймээс эцэг эхчүүд маань дулаан хэдий ч агаар нэвтрүүлдэг хувцас сонгох хэрэгтэй.

-Даарахгүй байх нь их чухал байх нь?

-Өвлийн улиралд хөлөөсөө даарахгүй байх нь хамгийн чухал. Гутал нь чийгтдэг бол оймсоо өдөр тутамдаа солих, дулаан гутал өмсөх хэрэгтэй. Хүн байнгын даараад байвал биеийн хий ихсэх, бодисын солилцоо хямарч, бөгсөн бие рүүгээ царцаж, цээжин хэсэг рүүгээ халуун чиглэж биеийн баланс өөрчлөгдөх, даралт ихсэх, цус өтгөрөх, бөөрний тамир барагдах гэх мэт эрсдэл өндөртэй. Мөн малгай өмсөхгүй явах нь тархийг царцааж амархан мартах, нүднээс нулимс гоожих, тэнэг болох магадлалыг ихэсгэнэ. Сэтгэл санаа, амьсгал, хөдөлгөөн, орчны эрүүл ахуй зэрэг нь зөв байвал дархлаа сайн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
37 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ene ulamjlalt emchilgee gej yaridag ch ghde heden hund taarch bgaa bolohoos bugded n taargaad bdaggui shig sanagddag, gehdee halaad tsai hooloo zohitsuulah heregtei gedgiig bol zuv l helsen yum shig bn

Зочин
Зочин

Сүүлийн үед ханиад их гүйж байна, манай гэрт бараг ээлжилж өвдлөө, ийм үед бүлээн шингэн уух хэрэгтэй гэдэг нь ер нь үнэн юм байна лээ, хүүхэд ч гэсэн хайраг цай уугаад арай дээр болдог юм байна лээ

Зочин
Зочин

Zarim hun manaa dörv uugaad bi ih deer bolson geed yariad bh yum, bi idsen ch gj amarhan nuluugu muu sain medegdeegui, ghdee halaad hool sain idvel darhlaa usdug n unen baikh

Зочин
Зочин

Ene ulamjlalt emchilgee gej yaridag ch ghde heden hund taarch bgaa bolohoos bugded n taargaad bdaggui shig sanagddag, gehdee halaad tsai hooloo zohitsuulah heregtei gedgiig bol zuv l helsen yum shig bn

Зочин
Зочин

Ene ulamjlalt emchilgee gej yaridag ch ghde heden hund taarch bgaa bolohoos bugded n taargaad bdaggui shig sanagddag, gehdee halaad tsai hooloo zohitsuulah heregtei gedgiig bol zuv l helsen yum shig bn

Зочин
Зочин

Манай хүүхэд оюутан болоод малгай өмсөхөө больсон, толгой нь өвдөөд байгаад байдаг юм, энэ эмчийн хэлсэнтэй ч таарч байгаа болохоор малгайгаа өмс гэж хэлэхээс

Зочин
Зочин

Ene ulamjlalt arga ni zarimdaa surgamj shg sanagdaj bn, haniad hurvel zugeer emnelegt ochij shinjilgee ogood virus yumuu bakturi yumuu todruulmaar bdag, ghde shingentei hool bol goy

Зочин
Зочин

Хүйтэнд оймсоо өдөр бүр солиорой гэдэг нь үнэхээр хэрэгтэй, би өөрөө оймсоо мартчихаар өвдөг хүртэл даардаг, дараа нь бие хүндэрдэг юм билээ

Зочин
Зочин

Manai eejiin khelj bdg zuilstei yag adil yum bn, us hetersen jims haniad dund muuhai gej heled bdg, odoo bol mergejliin hun ch adilhan helev

Зочин
Зочин

Би өвөл болгон аарц уудаг, нээрээ л биеийн тамир тэнхээ арай өөр байдаг, ханиад хүрлээ гэхэд хурдан эдгэдэг, тийм болохоор энэ зөвлөмжүүдийг би бол дэмжиж байна

Зочин
Зочин

Oirdoo haluurah humuus ih baina, ene uvchin hurdan hundurch bn gej bugd heleh yum, ene emch utaa baitugai shingen hool id gej bga ni tiim ch buruu bish sanagdav

Зочин
Зочин

Манай хүү ханиад хүрсэн үедээ хоол идэхгүй муужирдаг, яг хэлснээр нь халуун буурагчаа аваад хоолыг нь бага багаар өгвөл арай гайгүй байдаг юм

Зочин
Зочин

Ene interview unshaad bi bodloo oorchilj bn, ulaan jims bugd sain gej bodood bsan chin haniadnii ued bol buriin esreg ntr bh shg, turshaad uzne dee

Зочин
Зочин

Манай ажил дээр бараг хүн бүр ханиадтай, ийм үед нэг нэгнээсээ л халддаг юм байна, гараа угааж агаaraa soliltsj surah heregtei n unen bn

Зочин
Зочин

Zarim hun hype hiigeed ulamjlalt geed shud uuj ideed uuruu zovdog, bi bol europe emchilgeeg ch avch bolno ulamjlalt ch turshaad bolno gej boddog, gol n onovchtoi baih

Зочин
Зочин

Хүүхдээ өвөл гадаа тоглуулахаар байнга даарна, гэтэл даарсан хүүхдийн хий ихэсдэг гэдэг нь ер нь үнэн юм шиг, бүүр тайван бус болоод байдаг

Зочин
Зочин

Aduu mah idvel sain gej baina, bi bol aduu mahnaas hol yavdag bsan, odoo bol huiten ued zarimdaa idej uzmer sanagdaj bna, hool shingets ni oor bdag yum bn

Зочин
Зочин

Манай эмээ тан уудаг хүн байсан, ханиад хүрэхээр мана дөрвөө уугаад гайгүй болчихдог байсан, одоо ч гэсэн хүмүүс авдаг юм билээ

Зочин
Зочин

Ene bichsen zuils n unen ch yum shig, bi heregleed uzsen, huiten us uuhaar nud nuliastaj evgui boldog, buleen yum uuhad arai deer bolno shg

Зочин
Зочин

Хүүхдүүдийн өвөл өмсөх куртик их хөлрөөд байдаг нь үнэн, тэгээд даараад хатгалгаа болдог тохиолдол манай ойр хавьд гарсан, даавуун дулаан хувцас илүү дээр юм билээ

Зочин
Зочин

Haniad dund yah gj iim turliin jims ideed bdiin gj boddog bn odoo, bi lav haniad hurvel tarvas l bvh yum ideed ch bsn deerdeggui l bsn

Зочин
Зочин

Манай хамаатан борц идэхээр хавар их тэнхээтэй болдог гэдэг байсан, өнөө эмч яг үүнийг л хэллээ, өвлийн идэш нтр гэдэг чинь их учиртай юм байна лээ

Зочин
Зочин

Buleen tsai us uu geed bdgiig baahan hen negen zovloh geed bdgiig bi sonsoj irsen, odoo bol mergejliin humuus ch adil helj bh shg, tiim bolohoor unen bh

Зочин
Зочин

Манай нөхөр толгой нүцгэн явдаг хүн, өвөл болгон ханиад нь хүндэрч хатгалгаа болох шахдаг, яг энд хэлсэн шиг малгай их чухал юм шиг байна

Зочин
Зочин

Oirdoo manaih buh ger buliinhen uvdsun, ghde buleen soup ideed aarts uuhaar arai hurdan edgersen, ooruu test hiij uzsen yum shg bolloo

Зочин
Зочин

Хүүхэд ханиад хүрэхэд түүхий ногоо өгөхөөр бөөн суулгалт болсон, дараа нь эмчид үзүүлэхэд яг иймэрхүү зүйл хориотой гэж байсан, тэгэхэд л ойлгосон

Зочин
Зочин

Neg uda haniad hureed uuruu malgai umsuuguigees bolj tolgoi ovdood olon honog bur muuhai bsan, ene bichsen zuil bol bodit yum bn

Зочин
Зочин

Манай ээж нэг удаа хүүхдэдээ хүйтэн тараг өгөөд бүр хүндрүүлж байсан, халуун бүлээн хоол гэдэг маш зөв юм билээ

Зочин
Зочин

Ene ulamjlalt arga baril humuust taarah ch yum bii taarahgui ch yum bii, ghde bulen hool shingentei hool geh met zuvulguu n bol bur zuv shg sanagdlaa

Зочин
Зочин

Би өөрөө гахайн мах идэхээр бүр хүйт даагаад байдаг, өвөл идэхэд зохимжгүй гэдэг нь үнэн юм байна лээ, харин адууны мах бол дулаацуулаад байдаг

Зочин
Зочин

Huiten uyd boor daarch bolohgui gej bgaa n sonin sanagdlaa, nadad ch booror ovddog uedee buleen us uuhaar arai deer bolchdog

Зочин
Зочин

Манай хүүхэд ханиад хүрэх үедээ хоол идэхгүй байхаараа бүр муужраад байгаад байсан, дараа нь халуун буурсны дараа хоол өгөх нь зөв юм билээ

Зочин
Зочин

Ene manaa dörv geed bgaa tan bol ih sonin, zarim hun uugaad deerdej bn gej heleed zarim n medegdehgui gej bn, bi bol hariu n hunees hunees uur gej uzej bn

Зочин
Зочин

Би өөрөө өдөрт нэг удаа хооллодог хүн, гэхдээ эмчийн хэлснээр өлөн удаан явах нь дархлаа муутгадаг гэдгийг ойлголоо, магадгүй үнэн байх

Зочин
Зочин

Haniad hurhed huiten jims ideheer dandaa nose runny bolood heviin bish bolood irdeg, odoo naad zovlongo chine sain unshaad zutgeh heregtei yum bn

Зочин
Зочин

Манай гэрийнхэн бүгдээрээ хүйтэн ус уух зуршилтай, ханиад дундаа улам мууддаг юм билээ, одоо бол бүгд бүлээн юм руу шилжсэн

Зочин
Зочин

Minii biye dandaa daaraad baidag, ih yadsan shig boldog, ene helesen hiin holoosoo dunduur gerdeg gej helsen n nadad taarj baina shg

Холбоотой мэдээ

Back to top button