Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис дэх Каспийн хоолойн консорциумын терминал руу довтлохоо зогсоохыг Украинд хэлжээ. Тус терминалын дэд бүтэц Украины дроны халдлагын улмаас ноцтой хохирол амсаж, газрын тосны экспортоо зогсоосон юм. Каспийн хоолойн консорциум нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн нэг хувийг бүрдүүлдэг.

Казахстаны Гадаад хэргийн яам мэдэгдэл хийхдээ тэрхүү дроны халдлага нь олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалагдсан иргэний байгууламж руу хийсэн гурав дахь халдлага байсан гэжээ. Тус яам уг халдлагыг эсэргүүцэж буйгаа мэдэгдэн, Казахстан болон Украины харилцаанд хор хөнөөл учруулсан үйлдэл учир ирээдүйд ижил төстэй явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм.

Украин мэдэгдэл хийхдээ эдгээр үйлдэл нь Казахстан эсвэл гуравдагч орны эсрэг чиглээгүй харин ОХУ-ын түрэмгийллийг няцаах зорилготой гэжээ. “Украин зөвхөн түрэмгийлэгчид цохилт өгдөг” гэж Украины Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

Өөрийн гэсэн үндэсний бодлогогүй улс эх орон иргэдээ яаж зовоож, ямар байдалд оруулж байгаагийн жишээ нь Укриан. Манай энэ төрийн бодлогод байгаа хүмүүс эх орныхоо ирээдүйг үүнээс сургамж авч бодлогоо тодорхойлмоор бн. Өөрөө болоод хэдэн хүн сайхан бн гэдэг бодлоосоо салах хэрэгтэй

Арман
Арман

Новшнууд

Эх оронч монгол
Эх оронч монгол

Хуц! Яах гэж фашист оростой сүжирсэн юм? Их дальчигнавал хусаад л хаях хэрэгтэй. Фашистуудтай их наалдвал дахиад л оросын боол нь болно доо.

Зочин
Зочин

Чи яг одоо барууны боол болчихсон бгаагаа мэдэж бгаа юу боолоо

Зочин
Зочин

Дандаа эргүү Оркууд сэтгэгдэл бичжээ,ичиж үхлээ

Холбоотой мэдээ

Back to top button